Эрчим хүчний үнэ өссөнөөр Их Британийн газрын тос, байгалийн хийн BP компанийн ашиг үлэмж нэмэгджээ
2022, 8 сарын 2. 15:190

Дэлхийн эрчим хүчний салбарт тэргүүлэгчдийн нэг Британийн BP компани мягмар гарагт өнгөрөгч улирлын ашгийн тайлангаа танилцуулжээ.

Тайлангаас үзэхэд өнгөрөгч гурван сарын хугацаанд дэлхийн зах зээлд эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өссөнөөр тус компанийн ашиг ч үлэмж нэмэгдсэн байна.

Тодруулбал, энэ оны дөрвөөс зургаадугаар сарын хугацаанд BP компани нийт 8.45 тэрбум ам.долларын ашиг олсон юм. Энэ нь тус компанийн 2021 оны хоёрдугаар улирлын ашигтай харьцуулахад даруй 3 дахин өссөн үзүүлэлт ажээ.

Тийнхүү энэ удаагийн ашиг нь BP компанийн түүхэн дэх хоёр дахь томоохон ашгаар бүртгэгдэх болсон бөгөөд улмаар тус компанийн 2022 оны эхний улирлын ашиг 14.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47