Хятад улс Тайвань руу бодитоор довтолсон тохиолдолд дэлхийн эдийн засаг 2.61 их наяд ам.долларын алдагдал хүлээнэ
2022, 8 сарын 3. 8:0222

Хэрэв Хятад улс бодитоор Тайванийг эзлэн түрэмгийлж улмаар АНУ, Европ, Япон зэрэг орнууд Хятадын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан тохиолдолд дэлхийн эдийн засгийн алдагдал 2.61 их наяд ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Украиныг эзлэн түрэмгийлснийх нь төлөө барууны орнуудын эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнд өртсөөр буй ОХУ-тай харьцуулахад БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10 дахин их бөгөөд дэлхийн хамгийн том худалдааны түнш орон юм.

Японы Нихон Кэйзай Шимбун сонины орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр, "Хэрэв Тайвань руу түрэмгийлэн орсон тохиолдолд АНУ, Европ, Япон зэрэг улсууд Хятадтай хийх худалдаагаа зогсоох арга хэмжээ авахад хүрвэл зөвхөн Хятадад л гэхэд ДНБ-ийх нь 7.6 хувь буюу 1.6 их наяд ам.доллар уурших төлөвтэй байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Тэр дундаа хүнсний салбар бүр ч их өртөх дүр зураг ажиглагдаж байгаа аж. Тухайлбал өнгөрөгч 2-р сарын сүүлээр ОХУ Украинд халдан довтолсон нь олон улсын хүнсний хямралыг хурцатгаж буй энэ үед Хятадын ард иргэдийн махны хэрэглээний 60 хувийг бүрдүүлдэг гахайн махны үнэ 3-р сараас хойш хоёр дахин нэмэгдээд буй билээ. Энэ нь гахайн тэжээл болох шар буурцаг импортоос хамааралтай байдалтай холбоотой байв. “Хятадын Олон нийтийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын яамны зүгээс өнгөрөгч 4-р сард "Хэрэв АНУ болон түүний холбоотнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хүрвэл Хятад улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогыг эргэн хэрэгжүүлж эхлэхээс өөр аргагүйд хүрнэ” гэсэн шинжилгээний тайланг нийтэлсэн” болохыг мөн Нихон Кэйзай Шимбун дурдав.

Нөгөөтэйгүүр Хятадын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч буй барууны эдийн засагт ч хүнд цохилт болох юм. Мөн АНУ, Европ, Японы нэрлэсэн ДНБ 1.3%, 2.1%, 3.7%-иар тус тус буурах төлөв ажиглагдах аж. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч буйгаас ялгаатай нь “Хятадын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах нь хоёр талдаа иртэй сэлэм”-тэй агаар нэгэн гэв. Тус мэдээнд дурдаснаар “Хэрэв дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын бүлэг болох Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) бусад гишүүн орнууд ч Хятадын эсрэг хориг арга хэмжээнд нэгдвэл нийт эдийн засгийн алдагдал хамаагүй их байх болно. Хятад Тайванийг эзлэн түрэмгийлвэл дэлхийн худалдааг 8%-иар, дэлхийн ДНБ-ийг 2%-иар бууруулахад хүргэсэн шинэ төрлийн коронавирусын цар тахлаас ч давсан алдагдалд хүргэж болзошгүй юм” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
7
7
17
19
38
36
Сэтгэгдэл үлдээх
Нийт 22 сэтгэгдэл
Зочин
192.82.91.109
   /
2022, 8 сарын 6. 19:26

Монголчууд одоо эхлээд замаа шалбааггүй болгочих, хотоо утаагүй болгочих гутлынхаа үдээсийг хийгээд сурчих. Жорлонгийнхоо суудал дээр тааруулаад суучих, М модон жорлонгоосоо салчих. Тэгээд олон юм донгос

Styl1st
103.10.21.255
   /
2022, 8 сарын 6. 13:18

Хэдэн ацнуудад хэлхэд манайх газар зүйн хамгийн сайн байрлалтай 2 том гүрнийг зааглах өргөн уудам газар нутагтай энэ нь манайд хамгийн ашигтай тэр хятад нь байна уу орс нь байна уу манайд халдах ямарч боломжгүй хенч бидний тусгаар тогтнолд занал хийлж чадахгүй 76 болон тэдний гэр бүлийн ханаж цадахгүй шуналаас болж деполт зарлачихгүй нэг улсын нөлөөнд орчидгүй л юм бол хэнч халдаж зүрхлэхгүй боломж ч байхгүй харинч олон жижиг улс муж үндэстэнг комнист гараар барьж дарангуйлж байгаа өнөөгийн хүчирхэг хятад улс манайхыг бодвол хавьгүй эмзэг сайн удирдагчтай тулдаа уды зэрэгтэй явна удирдлага нь солигдох буруу шийдвэр нэг гаргахад л хагарахад бэлэн байгаа тэр цаг ирхэд өвөр монгол өөр бусад салж үлдсэн угсаа нэгт ахан дүүс минь манайхтай газар нутгийн хамт эргэн нийлэх цаг ирнэ тэр цагийн монгол цаг секунд ээр хөгжиж ахин хүчирхэг гүрэн болох болно

59.153.115.67
   /
2022, 8 сарын 6. 12:30

Хятадууд довтолж чадахгүй гэдэг харагдлаа хоосон сүржигнээд яах вэ

H
202.21.109.76
   /
2022, 8 сарын 6. 6:58

Tolgoin deeree gargasan hedn hulgaichdaa yaachij chadahgui baij delhiin asuudal ch yaamai bna a ih medemhiirsen atsnuud

122.201.22.119
   /
2022, 8 сарын 6. 0:19

Shanhai alga bolnoo gej vaavar guai helseniig si darga mefsen bolov uu

ХА ха
192.82.68.57
   /
2022, 8 сарын 4. 22:52

ТӨВД уйгар тайван тэгээд монгоо.. дараалалын дагуу л явж байна да.. 2 хөрш асуудалтай байгаа нь үхэрнүүдийн АЗ

Hutsn biz
202.126.89.79
   /
2022, 8 сарын 5. 18:40

Yaasan durara ym yridag ymbede ? Ene delhid ymr mongol ors hyatad bid 3n uls bga bishde hezeec tiim zuil bolhgui uchir urdahaa hiigel busdada saad bolhguihanshig yasaa horsondo taviarai boomer min ;))

1 0
202.126.88.95
   /
2022, 8 сарын 5. 8:42

Санал нэг бн. Гэхдээ 2 хөрш маань манайхыг дундуур нь хуваая гэвэл бид дуус дуус

0 3
Зочин
202.9.46.38
   /
2022, 8 сарын 4. 11:56

Хятад улс Тайван руу довтолж чадах хүч байвч түүнийг даваад гарах үр дагавар асар их алдагдалд оруулна. Тийм гэдгийг тэд өөрсдөө мэдэж байгаа. Тийм ч тэнэг улсууд биш. Яг Украйны үр дагавар хүлээж байгаа. Тиймээс сайтар болсон байх ёстой.

202.126.88.95
   /
2022, 8 сарын 5. 8:41

Хятад орно. Эзлэнэ. Том гүрнүүд хятадад хориг тавьж чадахгүй. Эдийн нь жаахан ганхаад л өнгөрнө. Тэрнийг хөрин жинхэнэ тооцсон бга.

0 1
Өмхий Оросууд Украин руу халдсан
139.5.219.9
   /
2022, 8 сарын 4. 10:03

Өмхий Оросууд тусгаар улс Украин руу халдаж энэ хямралыг эхлүүлж өөрсдөө дэлхийн хамгийн адгийн улс болж эдийн засгаа сүйрүүлсэн энэ алдааг Хятадууд давтахгүй байх өө. Оросоос бүгд хөрөнгө оруулалтаа татсанаар Оросод олон мянган үйлдвэр хаагдаж олон сая хүн ажилгүй болсон. Үүний уршгаар манай тээврийн салбар ч хямралаа ш дээ. Оросоор дамжиж ирдэг бараа бүтээгдхүүнүүд тойрч ирж үнэд орсон Оростой холбоотой ямар ч тээвэр байхгүй болсон

Лхагва
66.181.161.61
   /
2022, 8 сарын 4. 12:02

Бид өөрсдөө ивтэйхэн байж чадвал манайд сүрхий их нөлөөлөхгүй. Харин хятадууд хавчих юм бол бид шүд зуун тэвчээр гаргах шаардлага тулгарна. Арай л их хамааралтай болчихож дээ. Ба

3 2
Tamir
192.82.71.96
   /
2022, 8 сарын 4. 9:18

Shal hereggui yuman deer manai mgl OORKUUD HOORONDOO MARGALDAH YUMAA.

Ханд
202.9.46.9
   /
2022, 8 сарын 4. 8:28

Оросын эзлэн түрэмгийлэл гэж далийж хэрэггүй ээ, тэд юуг ч эзлэн түрэмгийлээгүй, АНУ оросын газар нутагт шунасанаас үүдэлтэй элдэв явуулгыг таслан зогсоох үүднээс украйнд бугшсан аллага, биологийн лаборатори, туршилт, үндэсэрхэг сохор үзжлтэй, өөрөөр хэлбэл америктай байлдаж бна

192.82.78.72
   /
2022, 8 сарын 5. 15:21

Мал минь, дайн эхлүүлсэн улс энэ Орос чинь. Ямар аймаар харгис бүдүүлэг үйлдэл гэж бодож байна

1 1
202.126.89.73
   /
2022, 8 сарын 4. 8:45

Балай минь, НҮБ-н гишүүн тусгаар тогтносон улс Украин руу түрэмгийлэн халдаад байна! Оросын мэдээнд автаж тархиа угаалгасан сохор орк.

10 12
192.82.78.68
   /
2022, 8 сарын 4. 7:58

Xyatadiin ediin zasag l suurne biz. Umnux shigee yaduu baisan ye ruu orno biz.

Бе
202.9.40.59
   /
2022, 8 сарын 3. 21:39

Vvнийг мэдсээр байж едеен хатгаад бдаг, энэ америкт их учир бнаа

202.9.40.42
   /
2022, 8 сарын 4. 8:09

Нэг эмгэн айлчлал хийгээд үсрээд л 2 таваг хоол идээ биз. Юунд нь ууралдаг юм.Ши жин пин ч бас өөрөө очоод дайлуулж цайлуулж болно шдээ.

4 1
103.212.118.125
   /
2022, 8 сарын 3. 20:35

энэ АНУ д оролцохгүй юм алгаа Ернь Алив блс өөрсдийнхөө зөв гэж бодсон замаараа л хөгжинө биз дээ Ингээд л нэгийг нь дэмжээд байхаар л дайн үүсээд байгаа Бусад орны хэрэгт оролцох л хамгийн буруу

150.129.143.109
   /
2022, 8 сарын 3. 16:04

Өрх гэрээ аятайхан авч явж чадахгүй байж их мэдэмхийрэгчид айлын хэрэгт хошуу дүрээд ямар ашиг байна.

Dima
122.201.21.101
   /
2022, 8 сарын 4. 0:28

Bidnii ch hereg bolchood bna

1 1
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28