Бээжингийн зүгээс хатагтай Пелосигийн Тайвань дахь айлчлалыг “туйлын аюултай” гэж тодорхойлжээ
2022, 8 сарын 3. 12:000

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мягмар гарагийн орой Тайваньд хүрэлцэн ирсэн билээ.

Тэгвэл түүний Тайвань дахь айлчлалыг эхнээсээ л эсэргүүцэж байсан БНХАУ-ын зүгээс айлчлалыг “туйлын аюултай” гэж тодорхойлсон байна. Улмаар Хятадын талаас түүнийг галаар тоглож байна хэмээж, “Галаар тоглосон хүмүүс тарчилж үхэх болно” гэсэн юм.

Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч Жон Көрбигийн хэлж байгаагаар Нэнси Пелоси Тайваньд айлчиллаа гээд энэ нь хоёр улсыг зөрчилдөөнд хүргэх шалтгаан үгүй гэнэ.

Гэвч түүний онгоц Тайваньд газардсан даруй Хятадын төрийн хэвлэлүүд тус улсын байлдааны тийрэлтэт хөлгүүд Тайванийн тэнгэр дээгүүр зорчиж байна гэж мэдээлсэн байна.

Тайванийн талаас тус мэдээг гарахад няцаасан ч төдөлгүй тус улсын агаарын довтолгооноос хамгаалах бүсэд Хятадын 20 гаруй онгоц нэвтэрсэн гэжээ.

Тийнхүү хатагтай Пелосигийн айлчлал эхэлснээс ердөө нэг цагийн дараа Хятадын Ардын Чөлөөлөх арми энэ долоо хоногийн сүүлээр Тайванийг тойрсон агаарын бүс болон тэнгист хэд хэдэн цэргийн сургуулилт хийхээ мэдэгдсэн юм


Эх сурвалж: BBC.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52