АНУ Оросын технологийн 24 компанийн эсрэг хориг тавьжээ
2022, 8 сарын 3. 13:230

Мягмар гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдсэнээр тус улс ОХУ-ын эсрэг тавьсан хоригоо өргөжүүлж, Оросын батлан хамгаалах, технологийн 24 компанийн эсрэг хориг тавих болсон байна.

Түүний хэлснээр, “АНУ-ын ерөнхийлөгчийн 14024 дүгээр тушаалын дагуу бид Оросын батлан хамгаалах, технологийн 24 компанийн эсрэг хориг тавьж, Оросын дайны машины өртгийг нэмэгдүүлэх боллоо. Ингэснээр АНУ-ын хориг Оросын батлан хамгаалахын судалгаа, хөгжүүлэлтийн хамгийн чухал байгууллагууд болоод хагас дамжуулагч үйлдвэрлэгчид, дэвшилтэт тооцоолуурын компаниудад цохилт өгнө” гэсэн юм.

Мөн АНУ-ын Сангийн яамнаас Оросын Сколково Сан болоод Сколково технологийн институтийн эсрэг ч хориг тавьсан байна.

Хориг тавьснаар АНУ-ын ард иргэд, бизнесийн байгууллагууд тэдгээр байгууллагатай үйл ажиллагаа явуулж болохгүй юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41