Эх газрын Хятад Тайваниас тодорхой нэр төрлийн жимс, загасыг оруулахыг хориглолоо
2022, 8 сарын 3. 19:070

Лхагва гарагт БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдэгдсэнээр, эх газрын Хятад Тайваниас цитрусийн төрлийн жимс, хоёр төрлийн загасыг оруулахыг хоригложээ. Тэдний хэлж байгаагаар хоригийг тэд эх газрын Хятадын хууль, журамд нийцүүлэн тавьсан гэсэн юм.

Улмаар гаалийн энэхүү хориг нь танилцуулсан өдрөөсөө буюу лхагва гарагаас эхлэн мөрдөгдөх болсон байна.

Харин хориг тавьсан шалтгааныг тодруулбаас өнгөрөгч зургаадугаар сард Тайваниас оруулж ирсэн хоёр төрлийн загаснаас коронавирус илэрсэн тул тэд вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хориг тавьсан гэжээ.

Эх газрын Хятадын хувьд Тайваниас орж ирэх бараа бүтээгдэхүүнд хориг тавиад зогсохгүй Тайвань руу гарах бараа бүтээгдэхүүнд ч хориг тавих болсон юм. Тодруулбал лхагва гарагт тэд Тайвань руу байгалийн элс гаргахаа зогсоохоор шийдвэрлэсэн билээ.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
1
1
3
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04