Антониу Гуттериш: Газрын тосны компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулж эмзэг бүлгийнхэнд туслах хэрэгтэй
2022, 8 сарын 4. 9:250

ОХУ Украинд түрэмгийлснээс үүдэн “тэнгэрт хадах” болсон газрын тосны үнэ ханшны ачаар ихээхэн ашиг хүртэж буй тус салбарын компаниудад өндөр татвар ногдуулах уриалга газар авч байгаа энэ үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч газрын тос, байгалийн хийн компаниудыг хатуу шүүмжилжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш орон нутгийн цагаар 3-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо орших НҮБ-ын төв байранд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Газрын тос, байгалийн хийн компаниуд эрчим хүчний энэхүү хямралын үеэр хямралд хамгийн өртөмтгий бүлэг болох нэн ядуу хүмүүс болон нийгмээр памжуулан асар их ашиг хүртэж буй нь ёс суртахуунгүй үйлдэл юм" гэжээ.

"Миний зүгээс бүх улс орны засгийн газруудад хандан эдгээр компаниудын гэнэтийн илүүдэл ашгаас татвар авч, хүнд хэцүү энэ үед хамгийн эмзэг бүлгийн иргэддээ туслахад зарцуулахыг уриалж байна" гэж тэрээр цохон тэмдэглэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш эрчим хүчний томоохон компаниудын нийлбэр ашиг энэ оны эхний улиралд л гэхэд 100 тэрбум ам.долларт хүрч байгааг онцлоод гэнэтийн ашгийн татварыг нэвтрүүлэх шаардлагатайг дурдсан байна.

Тэрээр ялангуяа газрын тосны компаниудын энэхүү аймшигт шунал нь бидний цорын ганц гэр болох эх дэлхийг минь сүйрүүлж байгаагийн дээр хамгийн ядуу, эмзэг бүлгийн хүмүүст шийтгэл болж байна хэмээн хатуухан шүүмжлээд авчээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57