Турк улсын инфляц долоодугаар сард 79.6 хувьд хүрчээ
2022, 8 сарын 4. 11:510

Лхагва гарагт Туркийн статистикийн байгууллагаас танилцуулснаар, долоодугаар сард тус улсын инфляц 79.6 хувь буюу сүүлийн 24 жилийн дээд түвшинд хүрчээ. Тус улсын хувьд өнгөрөгч онд ерөнхийлөгч Эрдоган бодлогын хүүгээ эрс бууруулснаар инфляц эрчимтэй өсөх болсон юм.

Ройтерс агентлагийн зүгээс Туркийн долоодугаар сарын инфляцыг зургаадугаар сараас даруй 2.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж таамаглаж байсан ч энэ үзүүлэлт 2.37 хувьтай гарсан байна.

Инфляцын хамгийн их өсөлт тус улсын тээврийн салбарт бүртгэгдсэн бөгөөд тус салбарын инфляц 119.11 хувьд хүрсэн юм. Үүний дараагаар хүнс, алкогольгүй уух юмсын инфляц 94.65 хувьтай гарчээ.

Туркийн үндэсний мөнгөн тэмдэгт лирийн хувьд 2021 онд ам.доллартой харьцах ханшийн 44 хувийг алдаж, суларсан бол энэ он гарсаар дахин 27 хувиар суларчээ. Тийнхүү өдгөө 1 ам.долларыг 17.9560 лирээр худалдан авч байгаа юм.

Турк улсын инфляцын хувьд өмнө нь 1998 онд л 80.4 хувьд хүрч байжээ.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02