БНХАУ-ын ГХ-ийн сайд: АНУ бол Тайванийн хоолойн энх тайван байдлыг хамгийн ихээр сүйтгэгч
2022, 8 сарын 4. 15:460

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж байгаа нь АНУ-ын "өдөөн хатгалга, улс төрийн бооцоотой тоглоом" бөгөөд үүнийг эрс эсэргүүцэх болно гэжээ.

Тэрээр Камбожид зохион байгуулагдаж буй Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын хурлын үеэр хэлэхдээ "АНУ бол Тайванийн хоолойн энх тайвныг хамгийн ихээр сүйтгэгч, бүс нутгийн тогтвортой байдалд хамгийн том саад учруулагч гэдэг нь уг үйл явдлаар тодорхой болж байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тэрээр “Хятад улсын хувьд хямралаас зайлсхийхийн тулд аль болох бүхий л дипломат хүчин чармайлтаа дайчилсан. АНУ "Тайвань гэх карт"-аар дотоодын улс төр, улстөрчдөд давуу тал олгохыг хичээж байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрч чадахгүй” хэмээн үргэлжлүүлэв.

Түүнчлэн, Хятадын арми Тайванийг тойрсон цэргийн ажиллагаа явуулж байгаа талаараа зөв зүйтэй бөгөөд шаардлагатай арга хэмжээ гэж тэрээр мөн тайлбарлав.

"Хятадын талаас авч хэрэгжүүлж буй өнөөгийн болон ирээдүйн үйл ажиллагаа нэн чухал бөгөөд тухай бүрт нь сөрөг довтолгоо хийж буй нь хамгаалалтын нэг хэлбэр болохын дээр өдөөн хатгагчдад анхааруулга болж Тайванийн хоолойн бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг хамгаалахад нэн чухал юм” хэмээн сайд Ван онцолжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53