АНУ нь Швед, Финлянд улсуудыг НАТО-д элсэхийг зөвшөөрсөн 23 дахь орон болжээ
2022, 8 сарын 5. 8:210

Орон нутгийн цагаар 3-ны өдөр АНУ-ын Конгресс Швед, Финлянд улсуудыг НАТО-д гишүүнээр элсэх тухай тогтоолыг дийлэнх олонхийн саналаар баталж, НАТО-гийн гишүүн 30 орноос 23 дахь нь боллоо. Итали улс ч мөн өдөр уг тогтоолыг баталсан бөгөөд Швед, Финлянд улсууд анх хүлээж байснаас илүү хурдан НАТО-д элсэх төлөвтэй байна.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, Швед, Финляндын НАТО-д гишүүнээр элсэхийг Сенатын 95 гишүүн дэмжсэн бол эсрэг байр суурьтай нэг л гишүүн байжээ. АНУ-д олон улсын гэрээ, тогтоолыг соёрхон батлах нь Сенатын бүрэн эрх байдаг бөгөөд нийт гишүүдийн (100) гуравны хоёр буюу 67 гишүүнээс доошгүй нь зөвшөөрөх ёстой байдаг аж.

Мөн өдрийн санал хураалтад эсрэг санал өгсөн хүн бол АНУ-ын Бүгд найрамдах намын хамгийн залуу сенатор 42 настай Жош Холли байв. Миссури мужаас сонгогдсон тэрээр НАТО-г өргөжүүлэхээс илүүтэйгээр Хятадын эсрэг зогсоход анхаарлаа хандуулах ёстой гэж үзжээ. Энэ сарын эхээр Төлөөлөгчдийн танхимын 394 гишүүн дэмжсэнээр дээрх хоёр улсын НАТО-д элсэхийг дэмжихээ илэрхийлсэн хамтарсан тогтоолыг баталсан. Тухайн үед эсрэг санал өгсөн 18 гишүүн байсан бөгөөд бүгдээрээ Бүгд найрамдах намын гишүүд байсан юм.

“Өнөөдрийн санал хураалт нь НАТО урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг болсныг харуулж байна. Энэ бол ОХУ-д өгч буй чухал дохио бөгөөд тэд Америк, Европыг заналхийлж чадахгүй” хэмээн Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер хэлэв. Энэхүү тогтоол нь ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

Бараг 73 жил НАТО болон ОХУ-ын хооронд улс төрийн төвийг сахисан байр суурийг баримталж ирсэн Швед, Финлянд улсууд энэ онд Орос Украинд түрэмгийлсний дараа тавдугаар сард НАТО-д гишүүнээр элсэхээр болсноо зарласан билээ. НАТО-д элсэхийн тулд тус эвсэлийн бүх гишүүн орнууд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх шаардлагатай байсан ба улмаар өнгөрөгч 6-р сарын сүүлээр Испанийн Мадрид хотноо зохион байгуулагдсан НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр гишүүн орнуудын 30 удирдагч санал нэгтэйгээр гишүүнээр элсэхийг зөвшөөрч, тус тусын парламентаар соёрхон батлах үйл явцыг идэвхийлэн эхлүүлсэн байна.

Түүнчлэн 2-ны өдөр Италийн парламентын доод танхим ч тус хоёр орныг НАТО-д гишүүнээр элсэх тухай тогтоолыг баталсан бол дараа өдөр нь Сенат 202 саналаар дэмжиж, 13 гишүүн эсэргүүцсэнээр тогтоолыш амжилттай баталжээ. Италийн дараагийн ерөнхий сайдад нэр дэвшиж буй “Италийн ах дүүс” намын тэргүүн хэт барууны үзлийг баримтлагч Жиорза Мелони хоёр орныг НАТО-д гишүүнээр элсэхийг дэмжиж байгаагаа мэдэгдэн “ОХУ Украин руу халдан довтолж байгаагийн эсрэг НАТО Европын фронтыг бэхжүүлэх нь Оросын шинэ аюул заналхийллийг зогсоох чухал алхам юм” гэж тэрээр онцлов.

Вашингтон Пост сонины мэдээлснээр, энэ сарын 3-ны өдрийн байдлаар НАТО-гийн гишүүн 30 орны 23 нь Сенатын түвшинд уг тогтоолыг зөвшөөрөөд байгаа ба Чех, Грек, Унгар, Португал, Словак, Испани, Турк зэрэг долоон орон үлдээд байгаа юм.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00