ОХУ 2035 он хүртэл Умард туйлын далайн замыг хөгжүүлэхэд 1.8 триллион рублийн хөрөнгө оруулалт хийнэ
2022, 8 сарын 5. 9:401

ОХУ-ын ТАСС мэдээллийн агентлагийн орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр, Орос ойрын 10 жилийн хугацаанд Умард туйл буюу Арктикын далайн замыг хөгжүүлэхэд 1.8 триллион рублийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Тус мэдээнд дурдаснаар, мөн өдөр ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин 150 төсөл хөтөлбөрөөс бүрдсэн "Умард туйлын тэнгисийн замыг 2035 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө"-г баталсан байна.

Уг төлөвлөгөөний хүрээнд ОХУ-ын засгийн газар 2035 он хүртэл Умард туйлын тэнгисийн замын хэсэгт байгалийн хий, шингэрүүлсэн хий болон хийн конденсат терминал, газрын тос тээвэрлэх терминал, нүүрсний терминал барихаар тусгажээ.

Өнгөрсөн сарын дундуур анх танилцуулсан уг бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд мөс зүсэгч, эрэн хайх, аврах хөлөг онгоц бүтээх, одоо байгаа терминалын байгууламжийг шинэчлэх, Санкт-Петербург болон Алс Дорнодын боомтуудын хооронд далайн тээврийн чиглэлийг тогтмолжуулах зэрэг үйл ажиллагааг мөн багтаасан байна.

Тус улсын засгийн газрын зүгээс “Бид Оросын төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ч чухалд тооцогдох тээврийн зам болох Умард туйлын тэнгисийн замын дэд бүтцийг бий болгохын тулд цаашид шаргуу ажиллах болно” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Отгооо
223.38.80.229
   /
2022, 8 сарын 5. 16:33

Боль гээч наад балиар шуналын тифдээ.
Дэлхийг амар амгалан байлга

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02