Цалингаа нэмэгдүүлэх талаар хэрхэн тохиролцох вэ?
2022, 8 сарын 8. 10:000

Албан байгууллагад ажилладаг хэн бүхэн хэрхэн цалингаа нэмүүлэхийг мэдэх учиртай. Хэдий та өөрийн ажлын байр, авдаг цалинд сэтгэл хангалуун байсан ч эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн үед цалингаа нэмүүлэхийг хүсэх нь нийтлэг үзэгдэл юм. Тэгвэл бид танд хэрхэн цалингаа нэмүүлэхийг хүсэх талаар хэдэн зүйлийг зөвлөе.

1. Тохиромжтой үеийг хүлээ

Хаана, хэзээ, юу ярихаа мэднэ гэдэг маш том мэдлэг. Тиймээс ямар нөхцөл, ямар үед цалингаа нэмүүлэхийг хүсэх вэ гэдгийг ч анхаарч үзэх нь чухал. Хэрэв та цалингаа нэмүүлэх талаар ярилцах хүсэлтэй байгаа бол нэн тэргүүнд компанийнхаа санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзэх хэрэгтэй.

Мэдээж компанийн санхүүгийн нөхцөл байдал тааруухан үед цаг үеийн мэдрэмжгүйгээр цалингаа нэмүүлэхийг хүсвэл эерэг хариу сонсохгүй байх магадлал өндөр тул тухайн нөхцөлд шууд цалин нэмэхийг хүсэхээс илүүтэй танай байгууллагад тийм боломж байгаа эсэхийг лавлах нь ухаалаг алхам юм.

2. Баримттай ярих

Цалин нэмүүлэх тухай яриа дэлгэх гэж байгаа бол та тодорхой хэмжээний баримттай ярих нь зүйтэй. Ингэхийн тулд та өөрийгөө үнэлж, хэдий хэмжээний цалин авах ёстой хүн бэ гэдгээ бодитоор тогтоох хэрэгтэй бөгөөд салбарынхаа цалин хөлсний дундажтай танилцаж, тан шиг боловсролтой, тантай адил мэргэжилтэй, ажилласан жил дүйх хүмүүс хэдий хэмжээний цалин авч байгааг судлах хэрэгтэй.

Үүнд улсын болох хувийн байгууллагуудын боловсруулдаг цалин хөлсний судалгаа маш их тус хүргэнэ.

3. Өөрийн ололт, амжилтыг тоочих

Ямар ч үндэслэл, тоон баримтгүйгээр цалингаа нэмүүлэхийг хүсэх гэдэг утгагүй зүйл. Тиймээс та тухайн байгууллагад ажиллах хугацаандаа ямар, ямар бодит амжилт гаргаснаа дурдах нь зүйтэй. Жишээ нь, хэрэв та борлуулалтын салбарт ажилладаг бол, “Би өнгөрөгч хугацаанд дандаа сарын төлөвлөгөөгөө 20 хувиар давуулан биелүүлсэн” гэх мэт.

4. Нөөц төлөвлөгөөтэй байх

Хэрэв танай байгууллага санхүүгийн нөхцөл байдлаасаа үүдэн таны цалинг нэмэх хүсэлтэй ч боломжгүй байгаагаа дуулгавал нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх төлөвлөөгөөтэй байх хэрэгтэй. Хэрэв та хүсвэл хэд хоногийн цалинтай чөлөө, зайнаас ажиллах боломжтой эсэхийг ч лавлаж болох шүү дээ.



Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
0
2
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00