Газрын тосны үнэ Украины дайн эхлэхээс өмнөх доод түвшиндээ хүрчээ
2022, 8 сарын 5. 12:281

Пүрэв гарагт дэлхий дахинаа газрын тосны үнэ буурч, Украины дайн эхлэхээс өмнөх доод түвшиндээ хүрчээ.

Улмаар пүрэв гарагт Брент Крюд дээр газрын тосны фьючерсийн үнэ 94.12 ам.долларт хүрсэн нь өнгөрөгч хоёрдугаар сарын 18-ны өдрөөс хойш бүртгэгдээгүй үзүүлэлт юм.

Харин Уэст Техас Интермедиат дээр нэг баррель газрын тосны фьючерсийн үнэ 88.54 ам.долларт хүрсэн нь өнгөрөгч хоёрдугаар сарын 2-ны өдрөөс хойш бүртгэгдээгүй үзүүлэлт болжээ.

Газрын тосны үнэ ийн унаснаар газрын тосны хамгийн том хэрэглэгчид болох АНУ болон Европын орнуудад ихээхэн ашигтай эргэж байгаа юм.

Ташрамд дурдахад түүхий нефтийн хувьд нийлүүлэлт тасалдаж, ОХУ Украиныг булаан эзлэх болсноор энэ онд хамгийн үнэтэйдээ 120 ам.долларыг даваад байсан билээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
2
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Отгооо
223.38.80.229
   /
2022, 8 сарын 5. 15:26

Ашгүйдээ.тэр чигээрээ ханш нь унаасай

Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57