Английн Банк бодлогын хүүгээ дахин өсгөж, эдийн засгийн хямралд орж болзошгүй нөхцөл үүссэнийг анхааруулжээ
2022, 8 сарын 5. 12:570

Пүрэв гарагт Английн Банк бодлогын хүүгээ өсгөж буйг зарлаж, Их Британи улс удахгүй эдийн засгийн хямралд орж болзошгүй нөхцөлд байгааг анхааруулжээ.

Улмаар тус улсын эдийн засаг энэ оны сүүлийн гурван сард бууралттай байх бөгөөд цаашлаад 2023 оныг дуустал өсөлт үзүүлэхгүй гэнэ.Тийнхүү банкны зүгээс үнийн өсөлттэй тэмцэхээр бодлогын хүүгээ 1.75 хувьд хүргэсэн ч инфляц 13 хувьд хүрэх төлөвтэй болсон байна.

Банкны ерөнхийлөгч Эндрью Бэйлигийн хэлснээр, тус улсад инфляцын өсөлтөөс үүдэлтэйгээр амьдрах өртөг эрчимтэй нэмэгдэж байгаа ч бодлогын хүүг өсгөхгүй болбоос нөхцөл байдал улам дордох гэнэ.

Тэдний зүгээс инфляцын өсөлтийг Украины дайнтай шууд холбоотой гэж тайлбарлаж байгаа бөгөөд ирэх аравдугаар сар гэхэд нэг айлын цахилгааны төлбөр 300 фунт давна гэсэн байна.

Энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Их Британи улсын хувьд 2008 оноос хойш буюу сүүлийн 14 жилийн хугацаанд тохиож буй анхных юм. Шинжээчдийн таамаглаж байгаагаар эдийн засгийн хямрал 2008 оны шиг ноцтой байхгүй ч үргэлжлэх хугацааны хувьд дөхнө гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02