Shell компанийн ашиг үлэмж өссөнтэй холбогдуулан ажилчдадаа урамшуулал олгох болжээ
8 сарын 5. 16:300

Эрчим хүчний салбарт тэргүүлэгч нарын нэг Shell компани 2022 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулжээ. Улмаар өнгөрөгч гурван сарын хугацаанд тэд үлэмж хэмжээний ашигтай ажилласан тул компанийн зүгээс ажилчдадаа 8 хувийн урамшуулал олгох болсон байна.

Тийнхүү урамшууллын хүрээнд тус компанид ажилладаг нийт 82000 гаруй ажилтан бүгдээрээ урамшуулал хүртэх гэнэ. Гэхдээ урамшууллыг удирдах албан тушаалтнуудад олгохгүйгээр шийдвэрлэжээ.

Тэдний мэдэгдсэнээр энэхүү урамшуулал нь өндөр ашигтай ажилласан амжилтаа ажилчидтайгаа хуваалцах зорилготой бөгөөд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд үзүүлж буй хариу үйлдэл биш гэсэн юм.

Shell компанийн хувьд өнгөрөгч гурван сарын хугацаанд нийт 9 тэрбум фунтийн ашигтай ажилласан байна.

Ашиг ийн үлэмж хэмжээгээр өсөх болсон шалтгаан нь дэлхий дахинаа байгалийн хий, газрын тосны үнэ эрчимтэй өссөнтэй холбоотой юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ