Энэтхэгийн Төв банк тавдугаар сараас хойш гурав дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөлөө
2022, 8 сарын 5. 18:540

Лхагва гарагт БНЭУ-ын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ. Ингэснээр тэд тавдугаар сараас хойш бодлогын хүүгээ нийт гурван удаа өсгөсөн болж байгаа юм.

Тэдний зүгээс инфляцын эрчимтэй өсөлттэй тэмцэхэд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд лхагва гарагт бодлогын хүүгээ өсгөхдөө 50 суурь нэгжээр нэмэгдүүлсэн байна. Энэтхэгийн Төв банкнаас энэ онд тус улсын инфляц 6.7 хувьд хүргэнэ гэж тооцоод байгаа юм.

Тэдний тайлбарлаж байгаагаар, АНУ-ын зүгээс бодлогын хүүгээ нэмж байгаатай холбогдуулан рупигийн ам.доллартой тэнцэх ханш унаж, улмаар үндэсний мөнгөн дэвсгэртийнх нь ханш унаснаар дотоод дахь худалдан авах чадвар буурч цаашлаад инфляцыг улам өдөөж байгаа гэнэ.

Гэхдээ тус улсын Сангийн сайд Нирмала Сидхараманы хэлснээр инфляц өсөж, Төв банкнаас бодлогын хүүг нэмж байгаа ч эдийн засгийн хямралд орох магадлал 0 гэсэн юм.

Тийнхүү Энэтхэгийн Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр инфляц ирэх оны гуравдугаар сарыг хүртэл өсөж, 7.2 хувьд хүрэх бөгөөд түүнээс цааш буурч 2023 оны инфляц 6.7 хувьтай байна гэсэн тооцоололтой байгаа гэжээ.


Эх сурвалж: APnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04