Тайванийн Гадаад хэргийн сайд Нэнси Пелосигийн айлчлалыг өмгөөлжээ
2022, 8 сарын 5. 19:370

Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву BBC агентлагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнми Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг өмгөөлжээ.

Үйл явдлын хүрээнд сайдын зүгээс Хятадын Тайванийн арлыг тойруулан хийж буй цэргийн сургуулилтыг буруушаасан байна.

Түүний өмгөөлснөөр, хатагтай Пелосигийн Тайвань дахь айлчлал нь маш өндөр ач холбогдолтой байсан бөгөөд Хятадын талаас үзүүлж буй хариу үйлдэл нь Тайванийг нутагтаа ардчилсан улс төрчдийг урихаас татгалзахад хүргэж чадахгүй гэсэн юм.

Мөн түүний анхааруулснаар Хятадын газар нутгийн зорилго нь Тайванийг ч давсан зүйл гэнэ.

Жозеф Вугийн хэлж байгаагаар хатагтай Пелосиг Тайваньд урьсан нь энэ жижиг арлыг дэлхий нийтийн анхааралд оруулах зорилготой байсан гэсэн байна. Учир нь Тайванийн зүгээс өөрсдийгөө тусгаар улс гэж хардаг бол Хятадын зүгээс Тайванийг салан тусгаарлагч муж гэж үздэг ажээ.

Тайванийн Гадаад хэргийн сайдын онцолсноор тэд өрнөж буй хямралыг эхлүүлээгүй бөгөөд энэ бүхний эхлэл нь дүрэм журмыг өөрчлөх гэсэн Бээжин хот гэсэн байна.

Жозеф Ву, “Бидэнд Тайванийг хамгаалах хүсэл зориг, чадал нь бий. Бусад улс орон Тайванийг хамгаалах нь бидэнд хэрэгтэй ч Тайванийг хамгаалах бол бидний хариуцлага. Тиймээс бид бусад улс орныг Тайванийг хамгаалахын тулд өөрсдийн амь амьдралаа золионд гаргаасай гэж хүсэхгүй байна.

Манай бүсэд байгаа улс орнууд ч анхааралтай байх хэрэгтэй. БНХАУ-ын бодлого экспансионист буюу улс төр эдийн засгийн хувьд ямагт өргөжихийг дэмжигч шинжтэй. Улмаар Хятад улс Тайванийг эзэлбэл бид тэдний экспансионист үзлийн хамгийн сүүлийн хохирогч болоод дуусахгүй” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57