Glencore компани нүүрсний салбарынхаа ачаар энэ оны эхний хагаст түүхэн дээд ашгийг хийжээ
2022, 8 сарын 6. 2:190

Уул уурхайн арилжаагаараа дэлхийд тэргүүлэгч Glencore компанийн орлого энэ оны эхний хагаст түүхэн дээд амжилт тогтоожээ. Тус компанийг ийнхүү амжилттай ажиллахад гол нөлөөлсөн зүйл бол байгаль орчинд ээлтэй бус хэмээн адлуулсан ч авч үлдсэн нүүрсний салбар байв.

Glencore компани орон нутгийн цагаар 4-ний өдөр “энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 18.9 тэрбум ам.доллар болж дээд амжилт тогтоосон" хэмээн мэдэгдэв. Энэ нь 18.4 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байснаас давсан үзүүлэлт болжээ.

Энэ оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдан түрэмгийлсний дараа дэлхийн түүхий эдийн эрэлт, нийлүүлэлт тогтворгүй болно гэсэн болгоомжлолоос үүдэн ашигт малтмалын үнэ тэнгэрт хадсан нь энэхүү үр дүнг үзүүлэхэд нөлөөлсөн байна.

Тодруулбал, нийт үйл ажиллагааны ашгийн бараг тал хувийг буюу 8.9 тэрбум ам.долларыг нүүрсний уурхайн салбараас бүрдүүлсэн аж. Нүүрстөрөгчийн ялгаруулалтын асуудлаас болж өрсөлдөгч компаниуд нь нүүрсний уурхайн бизнесээ зогсоох эсвэл зарж байхад Glencore нүүрсний уурхайгаа авч үлдсэн юм. Дайн эхэлсний дараахан буюу энэ оны эхээр нэг тонн нь 134 ам.доллар байсан нүүрсний үнэ гурав дахин өсөж, тонн нь 400 ам.долларт хүрсэн билээ. Өмнөх оны эхний хагаст нүүрсний уурхайн салбарын үйл ажиллагааны ашиг ердөө 900 сая ам.доллар байсан хэдий ч тус компани нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь өдгөө ашигаа өгч байгаа нь энэ юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Гэри Нагле “Дэлхийн олон бүс нутгуудад эрчим хүчний шилжилтийн үед нүүрсний эрэлт бий болдог. Нүүрсийг бүрмөсөн устгахаас илүүтэй ойрын 30 жилдээ буюу урт хугацаанд олборлолтыг бууруулах зорилт тавих нь дээр гэж бодож байна” хэмээн онцолжээ. Мөн тус компанийн удирдлагын зүгээс түүхэн дээд амжилт тогтоосон орлогодоо үндэслэн тусгай ногдол ашгаа их хэмжээгээр нэмэгдүүлж, төрийн сангийн хувьцааг худалдан авах төлөвлөгөөгөө зарлав.

Нүүрсний үнэ ч цаашид үргэлжлэн өсөх хандлага ажиглагдаж байгаа аж. Европын холбооны зүгээс ОХУ-ын нүүрсний экспортод хориг арга хэмжээ авахтай зэрэгцэн барууны орнууд дэлхийн бусад улс орнуудаас нүүрсний хэрэгцээгээ нөхөхөөр хичээж байна. Европын холбоо өнгөрсөн онд нүүрсний хэрэглээнийхээ 46 хувийг Оросоос хангаж байсан хэдий ч Украинд халдан түрэмгийлснээс үүдэн тус улсын эсрэг хориг арга хэмжээ болгон Оросын нүүрсний импортыг бүхэлд нь хориглох шийдвэр гаргасан юм.

Улмаар Колумб, Австрали зэрэг улсуудтай нүүрсний худалдан авалтаа өргөжүүлсээр байна. Нэмж дурдахад, ОХУ нь Европ руу экспортлох байгалийн хийн хэмжээг эрс бууруулж, эрчим хүчний түүхий эдийг “зэвсэг” болгон ашиглаж байгаагаас Европын холбооны нүүрсний импортын хэмжээ нэмэгдэх болжээ. Олон улсын эрчим хүчний агентлаг Европын холбооны нүүрсний хэрэглээ энэ онд өнгөрсөн оныхоос долоон хувиар өснө гэж таамагласан байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38