ОХУ найрсаг бус орнуудын хөрөнгө оруулагчдын банк санхүү, эрчим хүчний салбар дахь хөрөнгийг царцаах шийдвэр гаргажээ
2022, 8 сарын 6. 3:543

Ройтерс болон ТАСС агентлагийн орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, ОХУ-ын зүгээс барууны найрсаг бус орнуудын хөрөнгө оруулагчдыг энэ он дуустал санхүү, эрчим хүч зэрэг стратегийн чухал ач холбогдол бүхий салбаруудын хувьцааг худалдахыг хориглох шийдвэр гаргажээ.

Тус мэдээнд дурдаснаар ерөнхийлөгч Владимир Путины гарын үсэг зурсан уг захирамж нэн даруй хүчин төгөлдөр болох бөгөөд Оросын Алс Дорнодын эрчим хүчийг хөгжүүлэх төсөл болох “Сахалин-1” төсөлд мөн хамаарах аж.

Энэхүү төслийг ОХУ-ын төрийн өмчит Роснефть компани болон АНУ-ын ExxonMobil, Энэтхэгийн ONGC Videsh Ltd болон Японы SODECO компаниуд хамтран консорциум хэлбэрээр хэрэгжүүлдэг юм.

Гэвч ОХУ өнгөрсөн сарын 7-нд “Сахалин-1” төслийг ОХУ-ын харьяанд оруулах шийдвэр гаргаснаа зарласан бөгөөд энэхүү шийдвэрийн нөлөөгөөр ExxonMobil саяхан "Сахалин-1" төслийн хувьцааныхаа 30 хувийг худалдах гэж байгаагаа зарлаад байсан билээ.

Харин өнгөрөгч 2-ны өдөр төслийн оператор “Сахалин энержи” хөрөнгө оруулалтын компанийг шинээр байгуулагдсан “Газпром Сахалин холдинг” компаниар солихоор болсон “Сахалин-2” төслийг энэхүү зарлигт хамруулахгүй аж.

“Сахалин-2” төслийн шинэ операторын тухайд Оросын төрийн өмчит байгалийн хийн Газпром компани 50%+1 хувьцааг эзэмших ба одоо байгаа гадаадын хөрөнгө оруулагчид шинэ оператор компани үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нэг сарын дотор хувьцаа авах хүсэлтээ гаргах ёстой гэнэ.

Харин банкуудын хувьд үйл ажиллагааны зорилтыг ОХУ-ын засгийн газар болон ерөнхийлөгч Путин баталсны дараа тодорхойлох аж.

Италийн Unicredit, Intesa, АНУ-ын Citigroup, Австралийн Raipesen зэрэг банкууд өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа худалдахаар төлөвлөж байгаа ба Францын Societte General болон Британи-Хонконгийн HSBC зэрэг банкууд Оросын зах зээлийг аль хэдийн орхиод байсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
3
0
1
0
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
66.181.160.85
   /
2022, 8 сарын 7. 21:25

Зөвөө.Өөрсдөө л эхлээд хориг мориг гээ биз дээ

124.158.68.181
   /
2022, 8 сарын 6. 11:02

Одоо Оросод хөрөнгө оруулалт хийх улс олдох уу

Зочин
202.126.89.115
   /
2022, 8 сарын 6. 11:08

Олдоно шүү монгол Хятад Солонгос гээд хөвөрнө дэлхий дээр энэ хэдэн гомо улс байдаг гэж бодно уу

8 0
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17