Алибаба компани энэ оны эхний хагаст 13,000 ажилтнаа цомхотгожээ
2022, 8 сарын 6. 12:310

Хонконгийн South China Morning Post сонины орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр, Хятадын хамгийн том цахим худалдааны компани болох Алибаба энэ оны эхний хагас жилд нийт 13 мянган ажилтнаа цомхотгоод байгаагийн 9000 нь зөвхөн хоёрдугаар улиралд ажлын байраа алдсан байна.

Ийнхүү ажиллах хүчээ олон мянгаар цомхотгох болсон гол шалтгаан бол мэдээллийн технологийн салбар дахь Хятадын засгийн газрын зохицуулалт хийгээд дарамт, мөн цар тахлаас үүдсэн хөл хорионы үр дагавар гэж тайлбарлаж байгаа аж.

Тус компани эхний хагас жилд 13,616 ажилтнаа цомхотгосноор өнгөрөгч 6-р сарын 30-ны байдлаар нийт ажилтнуудын тоо 245,700 болжээ. Энэ нь оны эхэн үетэй харьцуулахад таван хувиар буурсан үзүүлэлт болж буй юм.

"Ингэснээр тус компани 2016 оны гуравдугаар сараас хойш анх удаа ажилтнуудаа цомхотгож байгаа хэрэг бөгөөд засгийн газрын зүгээс ирэх дарамт шахалт үргэлжилж, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ үед зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлэх гэсэн хүчин чармайлтын нэг хэсэг” гэж тус сонин онцолжээ.

Жилийн өмнө л гэхэд Алибаба компани Хэмашэнг мужид шинэхэн хүнсний зах нээн бизнесээ өргөжүүлэн ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлж байсан билээ.

Гэсэн хэдий ч тус улсын эрх баригчдын зүгээс хэрэгжүүлж буй “Zero Corona” бодлогын уршгаар иргэд, худалдан авагчдын хэрэглээ тасралтгүй багассаар байгаа болон салбарын хатуу зохицуулалтын улмаас цомхотгол хийхээс аргагүй нөхцөл байдалд хүрсэн аж. Энэ удаад Taobao, Alibaba Cloud, Dingding зэрэг охин компаниудын ажилтнууд цомхотголд олноор өртсөн байна.

Тус компанийн 2-р улирлын цэвэр ашиг 22 тэрбум 740 сая юань болсон нь өнгөрсөн оны мөн үеэс даруй 50 хувиар буурсан үзүүлэлт аж.

Kandong Research дүн шинжилгээний компанийн хэлж буйгаар “Алибаба компани ажилтнуудаа цомхотгож, голлох бус зарим салбаруудынхаа үйл ажиллагааг танан үндсэн бизнестээ анхаарлаа хандуулснаар ашгаа нэмэгдүүлэх боломжтой” хэмээсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45