Ресеп Тайип Эрдоган: Орос-Туркийн худалдааг рублиэр хийнэ
2022, 8 сарын 8. 10:490

Өнгөрөгч баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Турк улсын ерөнхийлөгч Ресеп Тайи Эрдоган нар Сочи хотод уулзжээ. Уулзалтын үеэр тэд хоёр улс хоорондын худалдааг рублиэр хийхээр тохиролцсон байна. Энэ тухай бямба гарагт Туркийн ТРТ сувгаас мэдээлжээ.

Ерөнхийлөгч Эрдоганы хэлснээр, “Эрхэм ноён Путинтэй Сочи хотод хийсэн уулзалтын үеэр бид рублийг худалдааны нэгж болгохоор тохиролцлоо. Хоёр улсын хоорондын худалдааг рублиэр хийх нь талуудад орлогын нэгэн томоохон эх үүсвэрийг нээх юм.

Одоогийн байдлаар манай улсын таван банк Мир картаар үйлчилгээ үзүүлж байгаа. Мир картын хэрэглээний хүрээнд бид хэд хэдэн шинэчлэлт хийж байгаа бөгөөд шинэчлэлт хийснээр манай улсад аялах орос жуулчдад төлбөрийн илүү таатай нөхцөл бүрдэх юм. Улмаар худалдан авалт хийх, зочид буудлын төлбөр төлөхөд тэд Мир картаа ашиглах бүрэн боломжтой болно.

Сочи хотод хийсэн айлчлалын үеэр манай хоёр улсын Төв банкны ерөнхийлөгчид ч хэлэлцээр хийсэн” гэсэн юм.

Харин уулзалтын дараагаар ОХУ-ын шадар сайд Александер Новакын хэвлэлийнхэнд мэдэгдсэнээр, хоёр улс Турк руу гаргах байгалийн хийн экспортын тухай хэлэлцсэн бөгөөд Турк улсад нийлүүлэх байгалийн хийн төлбөрийн тодорхой хувийг рублиэр төлөх болсон байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
0
0
0
0
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02