Их Британи: Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр бэлэн мөнгөний хэрэглээ нэмэгдэх болжээ
2022, 8 сарын 8. 11:340

Британийн Post Office компаниас боловсруулсан судалгаагаар Их Британи улсад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсноор хүмүүс мөнгөө илүү хямгатай зарцуулах болж, банкны картын оронд бэлэн мөнгө хэрэглэх нь нэмэгджээ.

Улмаар өнгөрөгч сард тус компанийн шуудангийн постууд нийт 801 сая фунтийн бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн нь сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Уг үзүүлэлтийг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулбал 20 хувиар өсжээ.

Их Британи улсын хувьд бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн хурднаар өсөж байгаа бөгөөд амьжиргааны өртөг ард иргэдийн орлогыг давах болсноор хүмүүс ийн бэлэн мөнгөний хэрэглээнд шилжиж байгаа гэнэ.

Үйл явдлын хүрээнд Британийн “Cash Action Group”-ийн тэргүүн Натали Сийнигийн мэдэгдсэнээр, “Бэлэн мөнгөний хэрэглээ ийн өсөх болсон нь ард иргэд зоос нэг бүрийг хямгадаж байгаагийн илрэл. Үүний гол шалтгаан нь манай улсын амьжиргааны өртөг эрс нэмэгдэж, хямралын түвшинд хүрсэнтэй холбоотой. Улмаар ард иргэд олсон орлогоо бэлэн мөнгөнд хувиргаж, үүнийг хэрэглээний зардалд, үүнийг хоол хүнсэнд, үүнийг би үрж болох юм байна хэмээн хувааж байгаа юм. Учир нь бэлэн мөнгө бол хэрэглээгээ хянах, мөнгө хэмнэх шалгарсан арга” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02