Самсунг 2023 оноос Вьетнамд хагас дамжуулагчийн эд анги үйлдвэрлэж эхэлнэ
2022, 8 сарын 8. 13:040

Дэлхийн хагас дамжуулагчийн хамгийн том үйлдвэрлэгч болох TSM үйлдвэрлэлээ төрөлжүүлэхтэй зэрэгцэн Өмнөд Солонгосын Самсунг Элекстроникс компани 2023 оноос Вьетнам улсад хагас дамжуулагчийн эд анги үйлдвэрлэж эхлэх болжээ.

Тэдний зүгээс одоогоор хагас дамжуулагчийг бүтээхэд хэрэглэдэг нэгдсэн хэлхээний самбарыг туршиж байгаа бөгөөд туршилт амжилттай болбоос Самсунг Электро-Механикс Вьетнам үйлдвэрт олноор үйлдвэрлэх юм.

Самсунгийн зүгээс мөн АНУ-ын Техас мужид 17 тэрбум ам.долларын өртгөөр хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Түүнчлэн Financial Times сониноос мэдээлснээр Самсунгийн зүгээс БНХАУ дахь үйл ажиллагаагаа сэргээх талаар авч үзэж байгаа гэсэн байна.

Вьетнам улсын хувьд хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт олны анхаарлаас холхон өрсөлдөж яваа бөгөөд Intel компани ч тус улсад туршилт болон угсралтын баазаа байгуулаад амжсан юм.

Самсунгийн Вьетнам дахь үйлдвэрийн хувьд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, ухаалаг утас үйлдвэрлэдэг бөгөөд хагас дамжуулагчийн эд анги үйлдвэрлэж эхэлснээр тус үйлдвэрийн үйл ажиллагааны гуравдагч чиглэл болох гэнэ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47