Panasonic, Nikon брэндүүд хямд үнэтэй, авсаархан, дижитал камер бүтээхээ больжээ
2022, 8 сарын 8. 17:180

Японы зургийн аппарат үйлдвэрлэгч Panasonic, Nikon брэндүүд анхан шатны гэрэл зураг сонирхогч нарт зориулсан дижитал камер бүтээхээ больжээ. Үүний оронд тэд толин тусгалгүй, илүү өндөр үнэтэй загваруудаа хөгжүүлэхэд анхаарах болсон байна.

Мэргэжлийн бус гэрэл зураг сонирхогч нарын хувьд жижигхэн хэмжээтэй дижитал камер нь 1990 оны дундаас сүүл үе хүртэл моодонд орж байсан бөгөөд үнэ хямд, авч явахад авсаархан байдлаараа олныг хошууруулж байжээ. Улмаар 2008 онд гэхэд энэ төрлийн камерын борлуулалт дэлхий дахинаа нийт 110 саяд хүрч байсан юм.

Гэвч техник технологи хөгжихийн хэрээр ухаалаг утаснууд боловсронгуй болохтой зэрэгцэн камер үйлдвэрлэл, борлуулалтын салбар уналтад оржээ. Тийнхүү цагтаа 110 сая ширхгээр тоологдож байсан дижитал камерын борлуулалт 2021 онд 3,01 саяд хүрсэн байна. Энэ нь даруй 97 хувиар унасан үзүүлэлт юм.

Panasonic брэндийн хувьд энэ төрлийн камерын үйлдвэрлэлээ үргэлжлүүлэх ч цаашид сайжруулалт, шинэчлэлт, өөрчлөлт хийхгүй гэсэн бол Nikon брэндийн Coolpix цувралын ердөө хоёр загварыг л худалдаанд гаргах болжээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02