Куба: Аянга буусны улмаас газрын тосны нөөцлүүрт их хэмжээний гал гарчээ
2022, 8 сарын 9. 3:320

Аянганд ниргүүлсний улмаас их хэмжээний гал гарсаар буй Куба дахь газрын тосны агуулахт дахин нэг том хэмжээний газрын тос зөөвөрлөх танкер дэлбэрчээ.

Өнгөрөгч 5-ны өдөр Кубын нийслэл Гавана хотоос 100 километрийн зайд орших газрын тос танкеруудын хамгийн чухал бааз болсон Матансас боом дахь газрын тосны агуулахт аянга буусны улмаас хоёр том газрын тосны танкер дэлбэрсэн билээ.

Тус улсын гал түймэртэй тэмцэх албаныхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Мексик болон Венесуэлийн талаас техникийн тусламж аван ажилласан хэмээн мэдэгдсэн ч орон нутгийн цагаар 7-ны шөнө хоёр дахь танкер нурж, дөл зэргэлдээх танкер руу шилжиснээр гурав дахь дэлбэрэлт болсон байна.

Газрын тосны тус агуулах нь нийтдээ найман том танкертай аж.

Асар их гал, утааны улмаас галыг унтраахад хэцүү байгаагийн дээр энэ ослын улмаас шатахууны хомсдолд өртөж цахилгаан тасалдсан нь Куба улсын нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26