Украин руу довтолоход ашигласан Оросын зэвсэг, техникээс Америк, Европ, Азид үйлдвэрлэсэн олон эд анги олджээ
2022, 8 сарын 9. 4:337

ОХУ-ын Украинд халдан түрэмгийлэх үеэр ашигласан зэвсэг техникүүдээс АНУ, Европ, Азид үйлдвэрлэсэн хагас дамжуулагч зэрэг маш олон эд анги олдсон байна.

Британийн Хатан хааны цэргийн нэгдсэн судалгааны хүрээлэн (RUSI) орон нутгийн цагаар 8-ны өдөр нийтэлсэн тайландаа, Оросын армийн 27 нэр төрлийн зэвсэг, цэргийн хангамж зэргийг судалж, шинжилгээ хийсний үр дүнд тухайн бүтээгдэхүүнүүдээс гадны орнуудад үйлдвэрлэсэн 450 гаруй эд анги олдсон хэмээн онцолсныг Аль Жазира болон бусад гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна.

Тус судалгаанаас харахад, Оросын арми тактикийн радио, нисгэгчгүй онгоц, алсын тусгалын нарийн сум зэрэг бүхий л түвшинд гадны орнуудад үйлдвэрлэсэн хагас дамжуулагч зэргийг ашигласан байсан аж.

Улсаар нь авч үзвэл Америкийн компаниудын үйлдвэрлэсэн эд ангиуд хамгийн их буюу 317, Япон 34, Тайвань 30, Швейцарь 18, Нидерланд 14, Герман 11, Хятад 6, Солонгос 6, Их Британи 5, Австри 2 гэх мэтчилэн жагссан байна.

Ялангуяа АНУ-ын Analog Devices болон Texas Instruments компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Оросын зэвсэгт хэрэглэгддэг барууны эд ангиудын дөрөвний нэгийг эзэлж байжээ.

Зэвсгийн хувьд ОХУ-ын хамгийн орчин үеийн шинэ зэвсэг болох "9М727" далавчит пуужинд Texas Instruments, Advanced Micro Devices, Cypress Semiconductor зэрэг гадны орнуудад үйлдвэрлэсэн 31 эд анги багтсан байсан аж.

Украины нийслэл Киев зэрэг хэд хэдэн хотуудад туссан "Kh-101" далавчит пуужингаас Intel болон Xilinx компанийн 31 эд анги олдсон байна.

RUSI-ийн судлаач Жек Уотлинг хэлэхдээ “Украинд олон мянган хүний ​​амийг авч одсон Оросын зэвсэг, техник барууны орнуудын эд ангиудаас ихээхэн хамааралтай болохыг энэхүү судалгаа харуулж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

ОХУ-ын зэвсэг, техник хэрэгсэлд ашиглагддаг эд ангийг үйлдвэрлэдэг дээр дурдагдсан нэр бүхий компаниудын зүгээс тайлбар хийхдээ, улс орныхоо засгийн газраас тавьсан хориг арга хэмжээг дагаж мөрдөж байгаагаа мэдэгдэж, Орос руу бүтээгдэхүүн экспортлохоо аль хэдийн зогсоосон болохоо илэрхийлсэн байна.

Тухайлбал Analog Devices компанийн хувьд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож, борлуулагчдаа тус улс руу бүтээгдэхүүн тээвэрлэхгүй байхыг үүрэг болгосноо мэдэгдэв.

Texas Instruments компани нь “Оросын зэвсгийн эд ангиудыг арилжааны зориулалтаар хийдэг” гэж тайлбарласан бол Intel нь "Бид өөрсдийн бүтээгдэхүүнийг хүний ​​эрхийг зөрчихөд ашиглахыг дэмжихгүй, тэвчихгүй" хэмээн ярьжээ.

Cypress Semiconductor компанийн толгой компани болох Infineon нь бүтээгдэхүүнээ зориулалтын бусаар ашиглаж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол Xilinx компанийг эзэмшдэг AMD группын зүгээс экспортын хяналтыг чанд мөрддөг болохоо онцлов.

ОХУ Украинд түрэмгийлсний дараа АНУ-ын засаг захиргаа Оросын эдийн засаг, цэргийн хүчийг сулруулахын тулд тус улсын эсрэг бүх талын хориг арга хэмжээ авахаа зарласан билээ. Үүнд хагас дамжуулагч худалдахыг хориглох тухай заалт ч мөн орсон юм. Европын орнууд болон хагас дамжуулагч үйлдвэрлэгч томоохон орнууд болох Япон, Тайвань, Өмнөд Солонгос ч мөн адил хориг арга хэмжээ авч буйгаа зарласан билээ.

Гэсэн хэдий ч уг тайланд "Одоогийн байдлаар ОХУ барууны орнуудаас хагас дамжуулагч авах шинэ гарцыг хайж байна. Зэвсэг техникт ашиглагддаг олон эд ангиудыг Хонконг зэрэг Азид үйл ажиллагаа явуулдаг дистрибьютерүүдээр дамжуулан худалдан авч байна. Хонгконг яг энэ асуудалд маш том гарц болж байна" гэж дурджээ.

"Хэрэв барууны орнуудын засгийн газар экспортын хяналтаа чангатгаж, Оросын далд худалдан авалтын сүлжээг хааж, бүр цаашлаад тус улстай найрамдалт харилцаатай байдаг орнуудад дээрх эд ангиудыг үйлдвэрлэхээс сэргийлж чадвал Оросын арми бүрмөсөн суларч болзошгүй юм" гэж нэмж онцолсон байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
2
1
19
2
6
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 7 сэтгэгдэл
139.5.216.66
   /
2022, 8 сарын 11. 6:42

Оросын нэр хүндийг унагаах гэж оролдохдоо худал мэдээ цацах юмаа.

139.5.219.9
   /
2022, 8 сарын 10. 22:26

Юу ч хийж чадахгүй арчаагүй улс бол Орос хийж байгаа машин Оросынх биш ЗХУ-ын үеийн машинууд тийм байж өндөр технологтой мундаг улс гэж өөрсдийгөө сурталчилна

150.129.140.202
   /
2022, 8 сарын 10. 4:23

Бас л замбараагүй үлээх юм даа. 9М727 гэдэг пуужин Орост байхгүй Искандер пуужингийн цогцолборын пуужинг 9М728 гэдэг. Х-101 бол Сирид хэдэн удаа л ашиглаж байсан нисэх онгоцноос унагадаг агаар-газар ангилалын пуужин Украйнд хэрэглээгүй

202.9.40.89
   /
2022, 8 сарын 10. 1:07

Агуу Орос гүрнийг хэн ч дийлэхгүй.

66.181.161.83
   /
2022, 8 сарын 9. 10:29

Юун солиотой утгагүйюм бичнэ вэ дуракаа.

202.55.188.93
   /
2022, 8 сарын 9. 10:14

door bga ssddaaa putinaar tarhia ugaalgachaad tvremgiilegchiig zowtgood shaaggaadd bhiin

192.82.84.146
   /
2022, 8 сарын 9. 8:27

Ккк. Тэгвэл Орос буруугүй юм бн. Барууныхан өөрсдөө яах гэж хүн устгах үйлдвэрлэл ингэж их хөгжүүлж байдаг юмб?? Та нарын хийдэг эд ангиуд байхгүй бол дэлхий ийм их буу зэв сэггүй байх юм бн ш дээ!! Өөрсдийн үйлдвэртээ хориг тавимаар юм биш үү??

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04