Цаг агаарын хэт халалт чидун жимсний тосны үйлдвэрлэлд нөлөөлснөөр үнэ нэмэгдэх болжээ
2022, 8 сарын 9. 12:460

Испани улсад тохиосон цаг агаарын хэт халалт тус улс дахь чидун жимсний үйлдвэрлэлд нөлөөлж, үнэ нэмэгдэхэд хүргэжээ. Энэ талаар Их Британийн томоохон хүнсний дэлгүүрүүдэд чидун жимсний тос нийлүүлэгч Acesur компаниас BBC сувагт мэдээлсэн байна.

Тус компанийн экспорт хариуцсан менежер Мигель Колменерогийн хэлснээр учир явдлын улмаас тэдний харилцагч байгууллагууд худалдан авалтын гэрээгээ шинэчлэхэд чидун жимсний тос 20-25 хувийн нэмэгдэлтэй үнээр хэрэглэгчдэд хүрэх гэнэ.

Испани улсын хувьд дэлхийн чидун жимсний тосны бараг тал хувийг нь үйлдвэрлэн нийлүүлдэг юм. Тэд өнгөрсөн жил нийт 1,4 сая тонн тос үйлдвэрлэж байсан бол өдгөө ердөө 1 сая хүрэхгүй тонн тос үйлдвэрлэх төлөвтэй байгаа гэжээ.

Acesur компанийн хувьд жилд 200000 гаруй тонн чидун жимсний тосыг үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрлэсэн тосоо дэлхийн 100 гаруй оронд нийлүүлдэг байна.

Мигель Колменерогийн нэмж өгүүлснээр, ирэх саруудад цаг уурын байдал хуурай байх аваас дараа улирлын ургацад бас нөлөөлнө гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26