Энэтхэг: Хятадын хямд үнэтэй ухаалаг гар утсыг зах зээлээсээ шахах бодлогыг удахгүй хэрэгжүүлэх төлөвтэй байна
2022, 8 сарын 9. 18:270

Энэтхэгийн засгийн газар Хятадын хямд үнэтэй ухаалаг гар утсыг өөрийн зах зээлд худалдаалахыг хориглох бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар Bloomberg News суваг энэ тухай сайн мэдэх албан тушаалтнуудаас иш татан мэдээлэв.

Хэрэв энэ бодлого бодитоор хэрэгжиж эхэлсэн тохиолдолд Хятадын Xiaomi, Realme, Transition зэрэг ухаалаг утас үйлдвэрлэгчид Энэтхэгийн зах зээлд 12,000 рупигээс (150 орчим ам.доллар) доош үнэтэй ухаалаг утас зарах боломжгүй болсноор хүнд цохилт болох нь дамжиггүй юм.

Энэ нь Хятадын томоохон ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн Энэтхэгийн зах зээл дэх байр суурийг бууруулахын зэрэгцээ дотоодын үйлдвэрлэгчдийг зах зээл нөлөөллөө тэлж, байр сууриа олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа аж.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Хятадын зах зээл зогсонги байдалд ороод байгаа тул Xiaomi зэрэг Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгчид дэлхийн хоёр дахь том ухаалаг гар утасны зах зээл болох Энэтхэгт ихээхэн найдвар тавьж байсан юм.

Энэтхэгийн ухаалаг гар утасны нийт зах зээлийн 33 орчим хувийг хямд үнэтэй ухаалаг гар утас эзэлдэг бөгөөд үүний 80 хувийг нь Хятадын үйлдвэрлэгчидээс хангадаг аж. Зөвхөн Xiaomi компани л гэхэд зах зээлийн 25 хувийг эзэлдэг байна.

Bloomberg News сувгийн мэдээлснээр, хэрэв энэ бодлого бодитоор хэрэгжиж эхэлбэл Xiaomi компанийн нийт ухаалаг утасны нийлүүлэлт жил бүр 11-14 хувиар, борлуулалт 4-5 хувиар тус тус буурах магадлалтай байгаа юм. Xiaomi компанийн хувьд Энэтхэг бол хилийн чанад дахь хамгийн том зах зээл бөгөөд нийт загваруудын гуравны хоёр нь 12000 рупигээс бага байдаг аж. Энэ мэдээлэл цацагдсанаас хойш нэг өдрийн дотор Xiaomi компанийн Хонконгийн хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнэ 3.6 хувиар унасан байна.

Харин ихэнх загварууд нь 12.000 рупигээс дээш үнэтэй борлуулагддаг Apple, Samsung Electronics зэрэг бусад ухаалаг гар утас үйлдвэрлэгчдэд энэхүү бодлого нь төдийлөн нөлөөлөхгүй гэж Bloomberg News суваг таамаглажээ.

2020 оны зургадугаар сард хойд Кашмираас зүүн тийш хиллэдэг Ладак хотод тус 2 улсын хооронд мөргөлдөөн болсноос хойш Энэтхэгийн зүгээс Хятадын мэдээллийн технологийн салбарт үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэх болсон билээ. Уг мөргөлдөөний үеэр Энэтхэгийн 20 цэрэг амиа алдсан талаар тухайн үед тус улсын засгийн газар мэдэгдэж байв.

Bloomberg News сувгийн мэдээлж буйгаар, Энэтхэг улс нь Хятадын Tencent компанийн WeChat, ByteDance-ын TikTok зэрэг ухаалаг утасны 300 аппликейшныг аль хэдийн хориглоод байгаа ба Xiaomi компанид санхүүгийн шалгалт явуулж, нэмэлт татвар хурааж байжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00