ХБНГУ-ын хамгийн том чандарлах газар хийн хэрэглээгээ хэмнэх үүднээс тасралтгүй ажиллах болжээ
2022, 8 сарын 9. 19:542

ХБНГУ-ын хамгийн том чандарлах газар Райн-Таунус байгалийн хийн хэрэглээгээ хэмнэх үүднээс тасралтгүй ажиллах болжээ. Энэ талаар Германы Билд өдөр тутмын сонин анх мэдээлсэн байна.

Чандарлах байгууламж тийн тасралтгүй ажилласнаар зуухыг халаахад зарцуулагддаг байгалийн хийг хэмнэх юм.

Чандарлах газрын дарга Карл-Хайнз Кюнсгений хэлснээр, “Манай байгууллагын ажилчид энэхүү мэдээг маш сайн ойлгож хүлээн авсан бөгөөд ажлын шинэ цагийн хуваариа хүлээн зөвшөөрсөн. Учир нь бидний хувьд зуухаа байгалийн хий ашиглахгүйгээр ажиллуулах гэдэг маш чухал байсан юм” гэжээ.

Хэвийн үед тэд зуухыг шаардлагатай нөхцөлд л ажиллуулдаг бөгөөд зууханд байдаг чулууг 800 Цельсийн хэмд хүргэхийн тулд байгалийн хийг ашигладаг байсан юм. Харин Райн-Таунусын хувьд энэ сарын эхнээс зуухаа тасралтгүй ажиллуулснаар байгалийн хий ашиглах шаардлагагүй болж улмаар ийм шийдвэрт хүрсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
2
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
66.181.160.86
   /
2022, 8 сарын 10. 21:52

Яг дайны үёийх шиг гэсэн үг үү

Эрлэг
202.126.88.177
   /
2022, 8 сарын 10. 7:24

Фашистуудын зогсолтгүй шатаах юм байна

Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47