Бүгд Найрамдах Донецк Ард Улс: Сэргээн босголтын ажилд Умард Солонгосын ажилчдыг дайчлах талаар хэлэлцэж байна
2022, 8 сарын 10. 4:320

Украины зүүн хэсэгт Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын байгуулсан Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ) дэд бүтцээ сэргээн босгоход Хойд Солонгосоос ажиллах хүч авчрах талаар Умард Солонгостой хэлэлцээ хийж байна гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг орон нутгийн цагаар 9-ний өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдаснаар, БНДАУ-ын засаг захиргааны тэргүүн Денис Пушилин мөн өдөр орон нутгийн мэдээллийн агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Умард Солонгосоос ажиллах хүч илгээх асуудлыг бид тус улстай хэлэлцэж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт БНАСАУ-аас ажиллах хүч ирж, аль салбарт ажиллах боломжтой гэх мэт нарийн ширийн зүйлсийг шийдэх болно" гэж хэлсэн байна. “Умард Солонгос нь барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөхөөсөө ч өмнө барилга, бүтээн байгуулалтын салбарын ажиллах хүчийг гадны улс орнууд руу илгээсээр ирсэн. Түүнчлэн Умард Солонгосын ажилчид чадварлаг, сайн бэлтгэгдсэн бөгөөд маш үр бүтээмж өндөртэй байдаг” гэж Пушилин хэлэв.

Мөн тэрбээр, БНДАУ-ын Гадаад хэргийн яам болон Умард Солонгосын Гадаад хэргийн яам харилцан Элчин сайдын яамаа байгуулах талаар ярилцаж байна. "Бид Элчин сайдын яам байгуулахтай холбоотой баримт бичгүүдийг солилцож, харилцан бие биенийхээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр дипломат харилцаа тогтоох төлөвлөгөөг судалж байна" гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

БНДАУ болон Бүгд Найрамдах Луганск Ард Улс нь Украины зүүн хэсгийн Донбасс мужид Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын 2014 онд тунхагласан бүгд найрамдах улс юм. Улмаар өнгөрөгч 2-р сарын 21-ний өдөр буюу Украин руу халдан довтлохоос гурав хоногийн өмнө ОХУ тус бүс дэх иргэдийг хамгаалах зорилготой хэмээн дээрх хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ. ОХУ-аас гадна Сири, Умард Солонгос зэрэг улсууд дээрх 2 улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байгаа бол Беларусь, Венесуэл, Никарагуа, Судан зэрэг улсууд ОХУ-ын шийдвэрийг дэмжихээ илэрхийлсэн юм. Тухайн үед АНУ-ын Төрийн департамент энэхүү явдлыг шүүмжилж, "Энэ нь Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрт илт халдаж байгаа хэрэг хэмээгээд хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн мэдэгдэж байв.

Үүний зэрэгцээ ОХУ-ын батлан ​​хамгаалах салбарын албаны хүн болох Игорь Корощенко 5-ны өдөр орон нутгийн телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Умард Солонгосын 100,000 сайн дурынхан одоо үргэлжилж буй “цэргийн тусгай ажиллагаанд” Украин дахь Оросын цэргүүдийн хамт хүчин зүтгэхээр бэлтгэл хангагдаад байна" хэмээн мэдэгдсэн байна. Мөн “Тэд их бууны довтолгооны эсрэг тэмцэх асар их туршлагатай" гэж нэмж онцолжээ. Үүний хариуд АНУ-ын долоо хоног тутмын мэдээллийн Newsweek сонины зүгээс “Оросын шинжээчид болон сөрөг хүчний хууль тогтоогчдын таамгийг тус улсын төрийн хэвлэлүүд зүгээр л мэдээлсэн төдий бөгөөд ямар ч үндэслэлгүй мэдээ” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47