Германы Луфтханса агаарын тээврийн компани 2023 оны гуравдугаар сарыг хүртэл Оросын агаарын орон зайг ашиглахгүй
2022, 8 сарын 10. 11:004

Мягмар гарагт ХБНГУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Луфтхансагийн мэдэгдсэнээр тус авиакомпани ирэх оны гуравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл ОХУ-ын агаарын орон зайг нислэг үйлдэхдээ ашиглахгүй гэжээ. Шийдвэрийн гол шалтгаан нь ОХУ-ын Украин улсад зохион байгуулж буй цэргийн тусгай ажиллагаа гэнэ.

Тэдний мэдэгдсэнээр, “Өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн Луфтханса 2023 оны гуравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл Оросын агаарын орон зайг ашиглахгүй. Улмаар бид дээрх хугацаанд Герман-Орос-Герман чиглэлийн бүх нислэгээ цуцлах ёстой боллоо.

Бидний зүгээс нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, үндэсний болоод олон улсын эрх баригчидтай нягт холбоотой ажиллаж байна.

Бид мөн Украин улс руу үйлдэх нислэгээ бүгдийг нь зогсоосон. Учир нь одоогийн байдлаар Украин улсын агаарын орон зай хаалттай байгаа бөгөөд тэдний агаарын орон зайгаар нэг ч нислэг дамжин өнгөрөхгүй байгаа.

Луфтханса авиакомпани нөхцөл байдлыг сайтар ажиглаж, цаашид тус улсыг зорих нислэгүүдээ үргэлжлүүлэх эсэхийг шийднэ” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
1
0
7
3
4
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
66.181.178.241
   /
2022, 8 сарын 11. 17:44

1000 км тойрч нисээд дампуурчихна ккк

Дойч
66.181.186.33
   /
2022, 8 сарын 11. 12:13

Германд фашист үзэл төр намын хэмжээн сэргэсэн. Сайны ёр лав биш. Герман мөхөх нь ойлгомжтой боловч явцыг нь хурдасгав бололтой.

fgh
202.131.247.75
   /
2022, 8 сарын 11. 11:16

uugiin 3 saraas RUS khoriglotson shd, khorigloson yumiig tsutslana gej yu baikhav ...

Зочин
202.126.90.54
   /
2022, 8 сарын 10. 15:00

Удахгүй германгүй болохдог шүү

Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52