Беларусийн ерөнхий сайд: ОХУ руу гаргасан экспортын хэмжээ сарын 2 тэрбум ам.долларт хүрсэн
2022, 8 сарын 10. 19:371

Мягмар гарагт Беларусь улсын ерөнхий сайд Роман Головченкогийн мэдэгдсэнээр тус улсын ОХУ руу гаргасан экспортын хэмжээ сарын 2 тэрбум ам.долларт хүрсэн гэжээ. Энэ нь хоёр улсын худалдааны түүхэн дэх дээд үзүүлэлт юм.

Түүний хэлснээр, “Манай улсын экспортлон гаргах бүтээгдэхүүний хэмжээ сар бүр өсөж байна. Улмаар өнгөрөгч зургаадугаар сард гаргасан экспортын барааны хэмжээ л гэхэд бидний 2021 оны нийт экспорттой дүйсэн. ОХУ руу гаргасан бараа бүтээгдэхүүний хэмжээ сарын 2 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо.

Гадаадын компаниуд ОХУ-ын нутаг дэвсгэрийг орхиж, зарим компанийн үйл ажиллагааг хориглож байгаа нь бидэнд бүх салбарын зах зээлийг нээж өгч байна.

Бидний зүгээс тус улс руу гаргах бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг энэ онд 23 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байна. Энэ нь өнгөрөгч онтой харьцуулахад даруй 40 хувь өссөн үзүүлэлт болох юм.

Мөн манай үйлдвэрүүд Хятад улс руу гаргах экспортын барааны хэмжээгээ 1 тэрбум ам.доллароор өсгөх төлөвлөгөөтэй байгаа. Үүний тал хувийг нь хүнсний бараа бүтээгдэхүүн эзэлнэ. Яагаад Хятад улс руу гаргаж байна вэ гэвэл Украин улс Хятад руу гаргах хүнсний бүтээгдэхүүнийхээ хэмжээг эрс бууруулсантай холбоотой” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
2
1
1
0
2
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Oтгооо
223.38.81.51
   /
2022, 8 сарын 10. 20:29

Болждээ

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02