Украин: Запорожьегийн атомын цахилгаан станцаас цацраг идэвхт туяа алдагдах эрсдэл өндөр байна
2022, 8 сарын 11. 1:291

Украины төрийн мэдлийн цахилгаан эрчим хүчний Энергоатом компани Оросын зэвсэгт хүчинд эзлэгдсэн Запорожье мужийн атомын цахилгаан станцаас цацраг туяа алдагдах аюул улам бүр нэмэгдсээр байгааг анхаарууллаа.

Оросын арми Запорожье атомын цахилгаан станцыг Крымийн хойгийн цахилгаан дамжуулах шугамтай хүчээр холбох гэж оролдож байгаагаас цөмийн реакторын хөргөлтийн үйл ажиллагаа алдагдах эрсдэл маш өндөр болсон бөгөөд их хэмжээний цацраг туяа алдагдах аюултай байдал үүсжээ. Харин Оросын тал Украины арми Запорожьегийн атомын цахилгаан станц руу бөмбөгдөж байгаа нь тус байгууламжийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулахыг уриалав.

Франс Пресс агентлагийн орон нутгийн цагаар 9-ний өдөр мэдээлснээр, Энергоатом компанийн гүйцэтгэх захирал Петро Котин Украины орон нутгийн телевизээр ярилцлага өгөх үеэрээ “Оросын арми Запорожьегийн атомын цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг Крымийн хойгийн эрчим хүчний сүлжээнд холбохоор идэвхийлэн ажиллаж байна. Оросын армийн цэргүүд эрчим хүчний сүлжээний өөрчлөлт хийхээр ажиллаж байгаагийн дээр үндсэн гурван цахилгааны шугамыг гурвууланг нь тасалсан нь маш аюултай хэрэг юм” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн, "Одоогоор атомын цахилгаан станц эрчим хүчээ авахын тулд нэг цахилгаан шугамд тулгуурлаж байгаа бөгөөд хэрэв энэ шугам хүртэл тасрахад хүрвэл аваарийн үүсгүүр хэдхэн цаг ажиллах боломжтой юм. Улмаар онцгой байдлын үед ашиглагдах эрчим хүчний хангамж тасалдвал реакторын хөргөлтийн функц алдагдаж, цацраг туяа алдагдах эрсдэл нэмэгдэнэ” гэж анхааруулав.

Запорожьегийн атомын цахилгаан станц нь Европ дахь хамгийн том атомын цахилгаан станц бөгөөд одоогоор Украины цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 20-21 хувийг үйлдвэрлэдэг байна. Гуравдугаар сард Оросын армид эзлэгдсэнээс хойш тус улсын 500 орчим цэрэг тэнд байрлаж, пуужингийн довтолгооноос хамгаалах систем, цэргийн баазыг байгуулснаар аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдсөөр байгаа юм.

Харин ОХУ-ын тал эсрэгээрээ Украин улс Запорожьегийн атомын цахилгаан станцыг бөмбөгдөж, тус байгууламжийн аюулгүй байдалд заналхийлсээр байна гэж Мэдэгдээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулахыг уриалсан байна. TAСС агентлагийн мэдээлснээр, ОХУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 11-ний өдөр Запорожьегийн атомын цахилгаан станцын асуудлыг хэлэлцэх хуралыг зорион байгуулахыг хүссэн бөгөөд уг хуралд Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Рафаэль Гросси болон Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орны төлөөлөгчид оролцох төлөвтэй байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.49
   /
2022, 8 сарын 11. 6:59

Өөрсдөө буудчихаад аюултай байна гээд орилоод байдаг.Ёстой укропууд.

Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57