Форд компани ачааны “F-150 Lightning” цахилгаан автомашиныхаа үнийг өсгөхөөр болжээ
2022, 8 сарын 11. 5:130

Америкийн автомашин үйлдвэрлэгч Форд компани түүхий эдийн үнийн өсөлтөөс болж пикап ангиллын ачааны “F-150 Lightning” цахилгаан автомашиныхаа үнийг өсгөхөөр болжээ.

CNBC зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 9-ний өдөр мэдээлснээр, тус компанийн зүгээс эрэлт нэмэгдсэний улмаас түр зогсоогоод байсан захиалгаа сэргээж, 11-ний өдрөөс эхлэн нэмэгдсэн үнээр борлуулах болсныг онцолжээ.

Шинээр захиалга өгч буй хэрэглэгчдийн хувьд автомашины загвараас хамааран 6000-8500 ам.доллараар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр хэрэглэгчид 46,974 ам.доллараас 96,874 ам.долларын хооронд дээрх загварыг авах боломжтой болох юм.

Энэхүү шийдвэр нь аль хэдийн захиалга өгч автомашинаа хүлээж буй хэрэглэгчдэд хамаарахгүй хэмээн тус компани мэдэгдэв.

Түүнчлэн Тесла компани ч өмнө нь “Model 3” болон “Model Y” загваруудын үнийг нэлээд хэдэн мянган ам.доллараар нэмсэн билээ.

Хагас дамжуулагчийн хомсдолоос үүдэн үйлдвэрлэл тасалдаж буйтай холбоотойгоор дэлхий дахинаа дотоод шаталтат хөдөлгүүрт гээд бүхий л загварын автомашины үнэ өсч байгаа юм. Түүнчлэн цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал, Украины дайн зэрэг гадаад хүчин зүйлээс болж түүхий эдийн үнэ огцом өсөөд байна.

Тиймээс ч Форд компанийн удирдлагууд өнгөрсөн сард түүхий эдийн зардал энэ онд дөрвөн тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж таамаглал дэвшүүлсэн билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15