ХБНГУ: Европын Холбоо оросуудад Шенгений виз олгохыг хориглох талаар хэлэлцэнэ
2022, 8 сарын 11. 10:382

ХБНГУ-ын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебештрайтын лхагва гарагт мэдэгдсэнээр, ОХУ-д Шенгений виз олгохыг хориглох саналыг Европын Холбоогоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан тул Берлиний зүгээс асуудлыг анхааралдаа авсан гэжээ.

Түүний хэлснээр, “Дээрх саналыг Европын Холбоон дахь хэд хэдэн орон дэвшүүлсэн учраас хэлэлцэх асуудлуудын жагсаалтад оруулсан. Тиймээс одоо ХБНГУ-ын Засгийн газар энэхүү асуудлыг дотооддоо зөвлөлдөж, Европын Холбоо ч дотроо зөвлөлдөх ёстой.

Одоогийн байдлаар бид зөвлөлдөж дуусаагүй байгаа учир би та бүхэнд үр дүнг тайлагнаж чадахгүй нь. Би та бүхнээс тэвчээртэй хүлээхийг хүсье. Герман улсын засгийн газрын хувьд дээрх асуудлыг Европын Холбооны түвшинд анхааралдаа авсан” гэсэн юм.

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Андреа Сассегийн хэлснээр дээрх асуудлыг энэ сард Прага хотод зохион байгуулагдах Европын Холбооны ээлжит хурлын үеэр хэлэлцэж магадгүй гэнэ.

Гэвч төлөөлөгчдийн зүгээс асуудлын хүрээнд ХБНГУ ямар байр суурьтай байгааг нарийвчлан мэдэгдээгүй байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Иргэн
202.126.90.54
   /
2022, 8 сарын 11. 11:14

Европийн холбоо хошин шогийн жүжэгчин Еврей амьд хүүр зеленскийгээр удирдуулаад энэ өвөл хүүр болохонодоо

84.189.81.175
   /
2022, 8 сарын 13. 19:19

Harin tegeh l geed bnda

0 0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02