Өнгөрөгч сард Украин улс дахь хэрэглэгчийн үнийн индекс 22 хувийг давжээ
2022, 8 сарын 11. 15:450

Лхагва гарагт Украины Үндэсний мэдээллийн агентлагаас мэдээлснээр өнгөрөгч сард тус улс дахь хэрэглэгчийн үнийн индекс 22.2 хувьд хүрч, сүүлийн 6.5 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтээр бүртгэгджээ.

Украин улсын хувьд зургаадугаар сард инфляцын түвшин нь 21.5 хувьтай байсан юм. Улмаар нэг сарын дотор тус улс дахь хэрэглэгчийн үнийн индекс 70 суурь нэгжээр өсжээ.

Харин тус улсын суурь инфляцыг зургаадугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад 1.2 хувиар өссөн бол энэ оны эхэн үетэй харьцуулахад 12.7 хувиар өссөн байна.

Украин улсын инфляц хамгийн сүүлд 2016 оны хоёрдугаар сард л 22 хувийг давж байсан юм. Гэхдээ тус улсын үндэсний банкнаас урьдчилан таамагласнаар энэ онд инфляц 30 хувь давахгүй гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02