Их Британийн айл өрхүүдийн эрчим хүчний төлбөр ирэх жил хоёр дахин нэмэгдэнэ
2022, 8 сарын 11. 16:450

Их Британи улсад ирэх онд айл өрхүүдийн цахилгаан болон хийн төлбөр жилд 4266 фунт стерлинг болж өсөх төлөвтэй байна.

Эрчим хүчний зах зээлийн судалгааны Cornwall Insights компани орон нутгийн цагаар 9-ний өдөр мэдээлснээр Их Британид нэг өрхөд ноогдох эрчим хүчний төлбөрийн дээд хэмжээ ирэх оны 1-р сард одоогийн 71.1 фунт стерлингээс хоёр дахин нэмэгдэнэ гэж мэдэгдэв. Ингэснээр нэг өрх сард дунджаар 164 фунт стерлинг төлдөг байсан бол энэ нь 355 фунт болж нэмэгдэх аж.

Мэдээж энэ нь нэг өрхийн дундаж стандартаар тооцсон хэрэг бөгөөд өрх бүрийн цахилгаан, хийн хэрэглээнээс хамаарч өөр өөр гарах нь ойлгомжтой.

Түүнчлэн Cornwall Insights ирэх 10-р сард эрчим хүчний дээд хэмжээ жилд 3582 фунт болж өснө гэж таамаглаж байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны 10-р сартай (жилд 1277 фунт) харьцуулахад 2.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Тус судалгааны компани дөнгөж энэ сарын эхээр энэхүү үзүүлэлтийг 3,359 фунт стерлинг хэмээн таамаглаж байсан ч долоо хоногийн дараа таамаглалаа нэмж буй нь энэ юм. “Учир нь эрчим хүчний тарифын дээд хязгаарыг өөрчлөх мөчлөгийг богиносгож, хийн бөөний үнэ огцом өсч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзсэн" гэж тэд энэ тухайгаа тайлбарлажээ.

Их Британийн засгийн газар эрчим хүчний төлбөрийн дарамтыг хөнгөвчлөх зорилгоор өнгөрсөн оны 10-р сараас эхлэн 29 сая өрхөд 400 фунт стерлинг олгох арга хэмжээг авсан билээ. Гэвч Cornwall Insights компанийн зүгээс "400 фунт гэдэг маш хангалтгүй" хэмээн онцолсон байна.

Эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлтөөс шалтгаалж ирэх оны эхний гурван сард 10.5 сая өрх амьжиргааны баталгаажих түвшнээс доош орно гэж Их Британийн Ядуурлыг бууруулах холбоо тооцоолжээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15