Ройтерс: Энэтхэгийн компаниуд Оросын нүүрсийг юань, дирхамаар худалдан авч байна
2022, 8 сарын 11. 19:070

Лхагва гарагт Ройтерс агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн компаниуд Оросын нүүрсийг худалдан авахдаа төлбөрийг юань болон дирхамаар төлж байна гэжээ.

Энэтхэг улсын хувьд сүүлийн хэдэн сарын хугацаанд ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээгээ үлэмж нэмэгдүүлсэн юм. Ройтерс агентлагаас онцолсноор тус бүс нутгийн банкнууд, худалдаачид барууны орнуудын ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг зөрчихөөс зайлсхийхдээ худалдан авалтын төлбөрийг доллароос бусад валютаар хийх нь бараг ёс болсон гэнэ.

Улмаар зургаадугаар сард л гэхэд Энэтхэгийн компаниуд дор хаяж 742,000 тонн нүүрсийг доллароос өөр валютаар худалдан авсан байна. Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар энэ нь тухайн сард Энэтхэг улсын ОХУ-аас импортолсон нийт түүхий эдийн 44 хувийг эзэлж байгаа юм.

Мөн гаалийн бүртгэлээс үзвэл Энэтхэг улс дан ганц юань, дирхам гэлтгүй Хонконг доллар, еврогоор ч төлбөр хийсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04