БНСУ: Паразит кинон дээр гардаг шиг сууцыг орон сууцны зориулалтаар ашиглахыг хоригложээ
2022, 8 сарын 11. 20:010

Энэ долоо хоногийн эхээр БНСУ-ын нийслэл Сөүл хотноо их хэмжээний аадар бороо орж, хот даяар үерлэсэн билээ. Харамсалтай нь үерийн улмаас орон сууцны подвалд амьдарч асан хоёр эмэгтэй, нэг өсвөр насны хүүхэд барилгаас гарч чадалгүй амиа алдсан юм.

Тэгвэл хэргээс улбаалан албаныхан энэ төрлийн сууцыг орон сууцны зориулалтаар ашиглах, түрээслүүлэхийг хориглох шийдвэр гаргасан бөгөөд цаашид тэдгээр сууцыг агуулах, авто зогсоол болгон үе шаттайгаар хувиргах болсон байна.

Банжиха гэж нэрлэгддэг энэ сууц нь Оскарын шагналт Паразит кинон дээр тод томруун үзэгддэг.

Өмнөд Солонгос улсын бага орлоготой иргэдийн өргөнөөр амьдардаг энэ сууц нь орон сууцны барилгын хамгийн доод давхарт байрлах бөгөөд, нар салхи бага үздэг, агаар сэлгэлт тааруухан нэг үгээр хэлэхэд амьдрах нөхцөл хүндхэн газар юм. Тиймээс саяны гарсан осол шиг эмгэнэлт явдал гарахаас сэргийлж албаныхны зүгээс барилгын компаниудыг подвалын давхартаа орон сууцны зориулалттай барилга барихыг хориглох тухайд засгийн газартай зөвшилцөх болсон бөгөөд бусад сууцыг зогсоол, агуулах болгон хувиргахад 20 жилийн хугацаа өгөх болжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19