ЛэндМН-ийн цэвэр зээлийн багц 61.2%-аар өсжээ
2022, 8 сарын 12. 10:440

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд наймдугаар сарын туршид 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд ил тод, нээлттэй танилцуулж байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагт “ЛэндМН ББСБ”ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайланг тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Удвал Монголын хөрөнгийн биржийн байранд танилцууллаа.

Монголын хөрөнгийн биржийн Хувьцааны бүртгэлийн 1-р ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч “ЛэндМН ББСБ” ХК-ийн цэвэр зээлийн багц 2022 оны эхний хагас жилд 61.2%-аар өсжээ.

 

Түүнчлэн 2022 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлуудаас дурдвал Дижитал хөрөнгө оруулалт “ЛэндБонд” хөтөлбөрийн Транч II-ын хүрээнд 3.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснээс гадна үндсэн Системийн шинэчлэлтийг хийж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлж эхлээд байна.

Байгальд ээлтэй компани болохоор зорин ажиллаж байгаа тэд урт хугацаандаа ЛэндМН төгөлтэй болох ажлыг эхлүүлсэн байна. Мөн Хөрөнгийн зах зээл болон боловсролын үйл ажиллагааг дэмжин ажилласан төдийгүй, ажиллахад таатай ЛэндМН-ийг бүрдүүлэхэд чиглэж, маркетингийн томоохон компанит ажлуудыг хийсэн байна.

2022 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаас дараах голлох үзүүлэлтүүдийг онцоллоо. ЛэндМН нь тус хугацаанд жилд нийт 127.5 тэрбум төгрөгийн дүнтэй 598 мянган зээлийг LendMN аппликейшнээр дамжуулан олгосон нь 2021 оны эхний хагас жилтэй харьцуулахад зээлийн олголтын дүн 63.5%, зээл олголтын тоо нь 58.5%-иар тус тус өсжээ.

Мөн гэрээт харилцагчдын тоо 7.6%-иар өсч 191 мянга, харин аппликейшнд бүртгэлтэй харилцагчийн тоо 1 саяыг давжээ.

Тайлант хугацаанд компанийн нийт орлогын хэмжээ 8.1 тэрбум төгрөгт хүрч 1.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

2022 оны эхний хагас жилийн байдлаар компанийн нийт хөрөнгийн хэмжээ 46.4 тэрбум төгрөг байгаагаас цэвэр зээлийн багц 41.4 тэрбум төгрөг, мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө 2.0 тэрбум төгрөг байна. Түүнчлэн өр төлбөр 23.2 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 23.2 тэрбум төгрөг байгаагаас хуримтлагдсан ашиг 11.9 тэрбум төгрөг байна.

Нөгөөтээгүүр зээлийн эрсдэлийн сангийн нөөц 3.0 тэрбум төгрөг, зээлийн эрсдэлийн сангийн хүрэлцээ 114.2% байна. Чанаргүй зээлийн нийт зээлийн багцад эзлэх хувь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.06 нэгж хувиар буурч 5.98% байгаа нь банк бус санхүүгийн салбарын дунджаас доогуур байна.

 

Та бүхэн “ЛэндМН ББСБ”ХК-ийн 2022 оны хагас жилийн дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41