МакДоналдс сүлжээ ресторан Украины баруун хэсэг болон Киев хот дахь салбаруудаа нээхээр төлөвлөж байна
2022, 8 сарын 12. 14:120

Америкийн түргэн хоолны сүлжээ ресторан МакДоналдс Украин улс дахь салбаруудаа эргүүлэн нээхээр төлөвлөж байна.

МакДоналдс сүлжээ рестораны Украин дахь салбаруудын хувьд өнгөрөгч гуравдугаар сард үүд хаалгаа барьсан юм.

Тэгвэл сүлжээ рестораны зүгээс мэдэгдсэнээр тэд Украин улсын ард иргэдэд “өчүүхэн ч гэсэн “хэвийн байдлыг”” мэдрүүлэхийн тулд аюулгүйд тооцогдож буй Киев хот болоод Украины баруун хэсэг дэх салбаруудаа үе шаттайгаар нээх болсон байна.

МакДоналдс сүлжээ рестораны хувьд Украин улсад ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө нийт 100 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд гуравдугаар сард үүд хаалгаа барьсан ч тус улс дахь 10000 гаруй ажилтандаа цалинг нь олгосоор байгаа юм.

Үйл явдлын хүрээнд тэд бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчид, гэрээт компаниудтайгаа холбогдох болсон ба Украин улс дахь салбарууд эргэн нээгдэхэд үйл ажиллагаа доголдохгүй байх тал дээр анхаарч байгаагаа мэдэгдсэн байна.

МакДоналдс сүлжээ ресторанаас гадна Украин улс дахь KFC, Nike, Zara брэндийн салбар, дэлгүүрүүд үүд хаалга эргүүлэн нээх болжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02