ОУЭА: Барууны хориг арга хэмжээ ОХУ-ын газрын тосны үйлдвэрлэлд дорвитой нөлөө үзүүлэхгүй байна
2022, 8 сарын 12. 17:532

Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй барууны орнуудын хориг арга хэмжээ Оросын газрын тосны үйлдвэрлэлийг бууруулахад төдийлөн үр дүнтэй нөлөө үзүүлэхгүй байна хэмээн дүгнэжээ.

Гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр, ОУЭА мөн өдөр нийтэлсэн тайландаа Украины дайн эхэлснээс хойш ОХУ-аас АНУ, Европ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсууд руу өдөрт экспортлодог газрын тосны хэмжээ 2.2 сая баррелиар буурсан хэмээн дурджээ. Гэвч Хятад, Энэтхэг, Турк зэрэг улсууд руу экспортлох газрын тосны хэмжээ нэмэгдсэн нь алдагдалыг бууруулахад ихээхэн дөхөм болсон гэж ОХУ-ын засгийн газар тайлбар хийсэн байна. Улмаар ОХУ-ын газрын тосны экспорт өдөрт ердөө 580 мянган баррелиар буурсан нь барууны хориг арга хэмжээ тус улсын газрын тосны үйлдвэрлэлд төдийлөн нөлөө үзүүлсэнгүй гэж ОУЭА мэдэгджээ.

Өнгөрсөн сард л гэхэд ОХУ-ын өдөрт олборлох газрын тосны хэмжээ дайн эхлэхээс өмнөх үеэс ердөө 310 мянган баррелиар бага байжээ. Энэ нь дайны өмнөх үетэй харьцуулахад дөнгөж 3 хувиар багассан үзүүлэлт аж.

Азийн орнууд ОХУ-ын газрын тосны үнэ унасныг далимдуулан импортоо нэмэгдүүлж байна гэж ОУЭА дүгнэж буй юм. Хятад улс нь өнгөрөгч 6-р сард ОХУ-ын газрын тосны салбарын хамгийн том импортлогч Европын холбоог гүйцэж тус байр суурийг эзлэх болсон юм. Түүнчлэн ОХУ өнгөрөгч 6, 7-р сард газрын тосны экспортоос 21 тэрбум, 19 тэрбум ам.долларын орлого тус тус олсон гэсэн тооцоог гаргажээ.

ОУЭА нь ОХУ-ын энэ оны хоёрдугаар хагаст болон ирэх оны газрын тосны олборлолтын таамгийг 500,000 баррель, 800,000 баррелиар тус тус нэмэгдүүлсэн байна. Энэ жил болон ирэх оны олон улсын зах зээл дэх газрын тос эрэлтийн таамгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Оросын газрын тосны үйлдвэрлэлийн урьдчилсан таамгийг ч мөн өсгөж буй нь энэ юм.

ОУЭА-ийн зүгээс дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгааг үл харгалзан энэ онд дэлхийн газрын тосны эрэлт 99.7 сая баррельд хүрч, өнгөрсөн оныхоос 2.1 сая баррелиар нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Энэ оны дэлхийн газрын тосны эрэлтийн таамаг өмнөх тооцооноос 380 мянган баррелиар нэмэгджээ. ОУЭА-ийн мэдээлснээр ирэх онд дэлхийн газрын тосны хоногийн хэрэгцээ өдөрт 2.1 сая баррелиар нэмэгдэж 111.8 сая баррельд хүрэх төлөвтэй байгааг цохон тэмдэглэв.

Украины дайн эхэлсний дараа Европт байгалийн хийн үнэ огцом өссний улмаас хийг газрын тосоор орлуулах эрэлт хэрэгцээ ихээхэн байгааг ОУЭА-аас онцолжээ. Ингэснээр дэлхийн эдийн засгийг өсөлт удааширч байгаа хэдий ч энэ онд газрын тосны эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Европын холбооны зүгээс гаргасан хийн хэрэглээг бууруулах бодлого нь ирэх оны эцэс хүртэл зургаан улирлын турш газрын тосны эрэлтийг өдөрт 300 мянган баррелиар нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ гэсэн дүн мэдээг ОУЭА гаргав. Европын холбоо энэ сараас ирэх оны гуравдугаар сар хүртэл байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулахаар тохиролцоонд хүрээд байгаа билээ.

Энэ зун дэлхий олон бүс нутгуудыг хамарсан их халуун нь цахилгаан эрчим хүч, газрын тосны эрэлт нэмэгдэх гол шалтгаан болсон гэж тус байгууллага мөн үзжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
192.82.78.68
   /
2022, 8 сарын 13. 14:31

Gazriin tos xudaldaj avch baigaa ulsuud dain turemgiileliig sanxuujuulexeed baina l daa. Baruun nuurs xudaldan avaxaa zogsooson. Gazriin tosnii xudaldaag zogsoogoogui baigaa. Gexdee baruunii zarim uls zogsooson. Baruun bish xyatad, enetxegiin xudaldan avalt nemegdej baigaa.

202.21.108.20
   /
2022, 8 сарын 13. 9:46

Үйлдвэрлэл нь багахан хэмжээгээр буусан ч ашиг орлого нь дайн эхлэхээс өмнөх хэмжээнээс өссөн. Багыг гаргаж их олдог болсон.

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00