Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгч SMIC энэ оны хоёрдугаар улиралд хүлээлтээс давсан өндөр ашигтай ажиллажээ
2022, 8 сарын 13. 0:350

Хятадын хамгийн том хагас дамжуулагч үйлдвэрлэгч болох SMIC компани нь АНУ-ын зүгээс тус компанийн эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг үл харгалзан энэ оны хоёрдугаар улиралд зах зээлийн хүлээлтээс давсан "гайхмаар" үр дүнг үзүүлжээ.

Bloomberg сувгийн мэдээлснээр, тус салбарын шинжээчид SMIC компанийн хоёрдугаар улирлын ашгийг дунджаар 469.5 сая ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байсан хэдий ч тус компани өнгөрсөн улиралд дээрх дүнгээс хамаагүй өндөр буюу 514.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Хоёрдугаар улирлын орлого 1.9 тэрбум ам.долларт хүрчээ.

Тус компанийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн технологийн дэвшил нь АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулаад зогсохгүй ийнхүү амжилттай ажиллахад тусалсан байна хэмээн Bloomberg суваг онцлон тэмдэглэв.

АНУ-ын өмнөх засаг захиргаа буюу Дональд Трамп ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ тус компанийг "хар жагсаалт"-д оруулснаар барахгүй АНУ-ын компаниудыг SMIC-тэй хамтран бизнес хийхийг хориглосон нь хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эд ангиудыг худалдан авахад хүндрэл учруулдаг байжээ.

Гэсэн хэдий ч SMIC компани 7 нанометрийн процессыг хөгжүүлж, технологийг хоёр шатаар ахиулж чадсан билээ.

“АНУ, Хятадын хооронд хагас дамжуулагчийн дайн" өрнөж буй энэ үед Хятадын эрх баригчид бүх талаар дэмжлэг үзүүлсний ачаар ийнхүү томоохон амжилтыг үзүүлсэн нь дамжиггүй.

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбоотойгоор цахилгаан хэрэгсэл, санах ойн чип, автомашины хагас дамжуулагчийн эрэлт буурч байгаа нь SMIC-ийн бизнест хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй хэвээр байгааг Bloomberg суваг дурдсан байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17