Johnson & Johnson компани хүүхдийн цацлаганы борлуулалтаа бүрмөсөн зогсоох шийдвэр гаргажээ
2022, 8 сарын 13. 1:130

АНУ-ын эрүүл мэндийн салбарын Johnson & Johnson компани 2023 оноос эхлэн хорт хавдар үүсгэгчтэй холбоотой маргаан үүсгээд байгаа тальк буюу хүүхдийн цацлаганы борлуулалтыг дэлхий даяар бүрмөсөн зогсоох шийдвэр гаргасан болохоо орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдэгдэв.

Ройтерс болон бусад хэвлэл мэлээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Johnson & Johnson компанийн зүгээс хүүхдийн цацлагыг эрдэнэ шишийн цардуул агуулсан бүтээгдэхүүнээр орлуулан үйлдвэрлэх шийдвэр гаргасан талаар цохон тэмдэглэжээ.

Хорт хавдартай холбоотой маргааны улмаас олон удаа шүүхэд дуудагдсан хүүхдийн цацлагын эрэлт огцом буурснаар Johnson & Johnson компани 2020 оны 5-р сараас эхлэн АНУ болон Канад улсуудад уг бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоогоод байсан юм.

Хүүхдийн цацлага болон уг бүтээгдэхүүн орц найрлаганд нь орсон гоо сайхны бүтээгдэхүүнтэй холбоотой 4300 гаруй гомдол шүүхэд ирсэн ч тус компани уг бүтээгдэхүүнээ аюулгүй гэсэн байр сууриа хадгалсаар байна.

Нэмж дурдахад мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ ч хүүхдийн цацлагыг борлуулахаа зогсоох болсноо зарлахын зэрэгцээ уг бүтээгдэхүүн аюулгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ.

Энэхүү нунтагт барилгын салбарт ихээр ашиглагддаг асбест гэх бодис агууллагддаг бөгөөд уг орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэснээр эмэгтэй хүний өндгөвчний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй уушиг болон бусад эрхтнүүдийг гэмтээдэг мезотелиома үүсгэдэг гэх шалтгаанаар шүүхэд гомдол гаргасан хүмүүс их байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26