Хятадын автомашины экспорт өнгөрөгч 7-р сард түүхэн дээд амжилт үзүүлжээ
2022, 8 сарын 14. 15:441

Хятадын автомашины экспорт өнгөрсөн долдугаар сард 290 мянган ширхэг болж, түүхэн дээд амжилт тогтоожээ. Энэ онд тус улсын автомашины экспорт огцом өсөхийн хэрээр Өмнөд Солонгосыг гүйцэж түрүүлэн дэлхийн дөрөв дэх том автомашин экспортлогч болох төлөвтэй байна.

Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбоо 12-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн сард Хятадын автомашины экспорт өнгөрсөн оны мөн үеэс 67 хувиар нэмэгдэж, 290 мянган ширхэгт хүрсэн болохыг онцлон тэмдэглэсэн байна. Хятадын авто машины сарын экспортын хэмжээ тавдугаар сард 245 мянга, зургадугаар сард 249 мянга болж, гурван сар дараалан шинэ дээд амжилтыг эвджээ. Энэ оны долдугаар сар хүртэлх нийт экспортын хэмжээ 50.6 хувиар өсч 1.5 сая ширхэг болжээ.

Экспортын өсөлтийг шинэ эрчим хүчний автомашинууд, тэр дундаа цахилгаан хөдөлгүүртэй автомашин болон цэнэглэдэг хайбрид автомашинууд тэргүүлж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар шинэ эрчим хүчний автомашины нийт экспортын хэмжээ 115 хувиар өсч 416,000 ширхэг болжээ. Тус улсдаа цахилгаан автомашины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч BYD компани л гэхэд Европоор тогтохгүй өнгөрөгч 7-р сард Япон, 8-р сард Тайландын зах зээлд ээлж дараалан нэвтрээд байгаа юм. Өнгөрсөн жилээс эхлэн Европын зах зээлийг “Сяофэн”, “Вэй Лай” зэрэг цахилгаан автомашины "шинэ давалгаа”-нд өртөөд байгаа билээ.

Хятадын автомашины экспортын бүс нутгийн зах зээлд эзлэх хувь тогтвортой нэмэгдэж байна. Хятад улсын Европ дахь эзлэх хувь 2018 онд 0.3 хувь байсан бол өнгөрсөн онд 3.3 хувь болж өссөн байна. Латин Америкт мөн хугацаанд 5.5 хувиас 12.9, Африкт 13.4 хувиас 21.5 хувь болж өссөн байна.

Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс энэ оны эхээр 2.4 сая ширхэг автомашин экспортлох тооцоог гаргасан юм. Сард дунджаар 200,000 гаруй ширхэг зарагдаж байгаа өнөөгийн борлуулалтыг харгалзан үзвэл энэ нь тооцоолсон хэмжээнээс давах төлөвтэй байгаа юм. Мөн тус холбооны мэдэгдэж буйгаар "Компаниуд маш их захиалга авсан тул зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн цохон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн онд Хятадын автомашины экспорт 2.01 сая ширхэгээр дэлхийд тавдугаарт жагссан байна. Уг жагсаалтыг Япон 4.37 сая ширхгээр тэргүүлсэн бол Мексик 2.7 сая, Герман 2.37 сая, Өмнөд Солонгос 2.5 сая автомашин борлуулсан үзүүлэлтээр удаалжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Герман 1.26 сая ширхэг, Хятадаас 1.21 сая ширхэг, Өмнөд Солонгосоос 1.07 сая ширхэг автомашин борлуулсан үзүүлэлттэй байгаа юм.

Өнгөрөгч 7-р сард Хятадын дотоодын борлуулалт 2.42 сая ширхэг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс даруй 29.7 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст тус салбарт гарсан хагас дамжуулагчийн хомсдол тодорхой хэмжээгээр шийдэгдэж, Шанхай хот дахь хөл хорио цуцлагдснаар удаашраад байсан эрэлт хэрэглэгчдийн сэтгэл санаа сэргэж байна гэж Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны тайлбарлав.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
192.82.86.149
   /
2022, 8 сарын 14. 17:17

Монголд ч гэсэн манай эрлийз хурлийзууд Хятад машин угсардаг газарууд хэдийг ч нээв дээ, монголд машин хийнэ гээд л хятад цахилгаан машин угсарах газарууд их болж

Онцлох мэдээ
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23