АНУ-Японы хамтран зохион байгуулсан цэргийн сургуулилтын тоо энэ онд 50 хувиар өсчээ
2022, 8 сарын 15. 0:210

Энэ он гарсаар эхний долоон сарын байдлаар АНУ-ын арми болон Японы өөрийгөө хамгаалах хүчний хийсэн хамтарсан сургуулилтын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар нэмэгдсэн гэж Японы Нихон Кэйзай Шимбун мэдээлэв.

Японы Батлан хамгаалах яамны мэдээлж буйгаар, өнгөрсөн долоон сарын хугацаанд АНУ-ын арми болон Японы өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан сургуулилтын тоо 51-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үед 34-ийг зохион байгуулж байснаас даруй 1.5 дахин ихэссэн үзүүлэлт юм.

Харин 2020 оны эхний 7 сарын хугацаанд 23 удаа хамтарсан сургуулилт хийж байсантай харьцуулахад 2.2 дахин өссөн байгаа юм.

Ийнхүү хамтарсан цэргийн сургуулилтыг ихээр зохион байгуулах болсон шалтгааныг тус сонины редакцын зүгээс ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш Хятад болон Оросын арми Японы ойролцоо идэвхтэй цэргийн ажиллагаа явуулж байгаагийн дээр Хойд Солонгос тив алгасагч баллистик пуужингийн (ICBM) туршилтыг удаа дараалан хийж байгаатай холбон тайлбарлажээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57