Пелосигийн айлчлалаас хойш 11 хоногийн дараа АНУ-ын хууль тогтоогчид Тайваньд дахин айлчиллаа
2022, 8 сарын 15. 3:240

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны улмаас АНУ, БНХАУ-ын хооронд хурцадмал байдал үүсээд байгаа энэ үед тус улсын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын таван гишүүн өчигдөр буюу 14-ний өдөр хоёр өдөр, нэг шөнийн хуваарьтайгаар Тайваньд дахин айлчлал хийхээр иржээ.

АНУ-аас Тайваньд суугаа Элчин сайдын яамны харьяа Тайванийн Америкийн нийгэмлэг өчигдөр мэдэгдэл хийхдээ, Ардчилсан намаас сонгогдсон сенатор Эд Макки тэргүүтэй Конгрессын таван төлөөлөгч Энэтхэг-Номхон далайн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд Тайваньд айлчилж байгаа талаар онцолсон байна.

Төлөөлөгч Макки өчигдөр үдээс хойш Тайбэй Таоюань нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн бөгөөд Ардчилсан намын хоёр, Бүгд найрамдах намын хоёр гишүүнээс бүрдэж буй бусад төлөөлөгчид 19 цагийн орчимд АНУ-ын цэргийн нисэх онгоцоор Тайбэй Соншан нисэх онгоцны буудалд хүрэлцэн иржээ.

Төлөөлөгчид орон нутгийн өндөр дээд албан тушаалтнуудтай уулзан хоёр улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, худалдаа хөрөнгө оруулалт, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, уур амьсгалын өөрчлөлт зэрэг харилцан сонирхсон асуудлаар ярилцана гэж Тайвань дахь Америкийн нийгэмлэгийн зүгээс мэдэгдэв.

Түүнчлэн Тайванийн ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр буюу 15-ны өглөө төлөөлөгчид тус улсын ерөнхийлөгч Цай Инвэньтэй уулзана хэмээн цохон тэмдэглэжээ. Мөн Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву болон бусад хууль тогтоогчидтой уулзах нь тодорхой болоод байгаа аж.

Өнгөрөгч 2-ны өдөр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилснаас хойш ердөө 11 хоногийн дараа дахин Конгрессын төлөөлөгчид айлчилж буй нь энэ юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
1
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00