Ливаны талын хүлээж авахаас татгалзсан Украины эрдэнэ шиш ачсан хөлөг Сирийн усан хилд ойртжээ
2022, 8 сарын 15. 4:232

Украины үр тариан экспорт сэргэснээс хойш хамгийн анх хөдөлсөн эрдэнэ шиш ачаалсан хөлөг онгоцыг Ливаны худалдан авагч нь хүлээн авахаас татгалзсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус хөлөг онгоц Сирийн боомтыг чиглэн явж байгаа талаар Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлэв.

Тодруулбал Украины эрдэнэ шиш ачсан "Разони" хөлөг Сирийн Тартус боомтыг чиглэн явсаар тун ойрхон очоод байгаа талаар орон нутгийн далайн тээврийн салбарын эх сурвалж мэдэгдсэн байна.

Энэхүү хөлөг онгоц нь НҮБ болон Туркийн зуучлалын дагуу өнгөрсөн сард Украины үр тарианы экспортыг сэргээх 4 талт хэлэлцээрийг амжилттай хийсний дараа Украины Одесса боомтоос хөдөлсөн анхны хөлөг онгоц юм. Өнгөрөгч 1-ний өдөр Одесса боомтоос хөдөлсөн "Разони" хөлөг 7-ны өдөр Ливаны Триполи хотод ирсэн боловч тээвэрлэлт саатсан тул Ливаны тал ачааг хүлээж авахаас татгалзсан билээ.

Үүний дараа тус хөлөг Турк руу буцаж ирэн 11-ний өдөр Мерсин боомтод бэхлэгдсэн бөгөөд удалгүй Сирийн баруун хойд хэсгийн усан хил рүү хөдөлжээ.

Сири улс нь Украинтай дипломат харилцаагаа тасалсан орнуудын нэг билээ. Учир нь Сири улс нь Украины зүүн бүс нутаг дахь Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ) болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсын (БНЛАУ) тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний улмаас Украины тал эсэргүүцлээ илэрхийлэн өнгөрөгч зургадугаар сард дипломат харилцаагаа таслахаа мэдэгдэхэд Сири ч үүнийг хүлээн зөвшөөрсөн юм.

“Разони” хөлөг ямар нөхцөлтэйгөөр Сири улсыг зорьж буй нь тодорхой бус байгаа бөгөөд Ливан дахь Украины элчин сайдын яам ч эцсийн зогсоол хаана байх талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан гэж Ройтерс агентлаг нэмж дурдав.

Үүний зэрэгцээ, НҮБ мөн өдөр мэдэгдэхдээ, үр тарианы экспорт сэргэж эхэлснээс хойш Украины улаан буудай ачсан анхны хөлөг онгоц болох Сормовский өнгөрөгч 12-ны өдөр Украины боомтоос хөдөлж, Туркын Истанбулын боомтод хүрсэн тухай цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн Украины 23 мянган тонн үр тариа ачсан НҮБ-ын түрээсийн хөлөг онгоц мөн өдөр Украины боомтоос Этиоп улсыг зорин хөдөлсөн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
5
1
8
7
6
11
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
202.126.90.88
   /
2022, 8 сарын 15. 21:54

Хольж хутгаад яасан ойлгомжгүй бичдгийн бэ

66.181.191.208
   /
2022, 8 сарын 15. 16:01

Ливийн триполи байлгүй дээ, ливан-бейрут шүү

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02