Москвагийн бирж зарим оронд хаалгаа нээлээ
2022, 8 сарын 15. 19:120

Украины дайнтай холбоотойгоор зургаан сарын турш олон улсын арилжаачдад хаалттай байсан Москвагийн бирж үе шаттайгаар идэвхжиж эхэлж байна. Гэвч зөвхөн "дайсагнасан буй харьцаатай” орнуудын хөрөнгө оруулагчдад бондын арилжаа хийхийг зөвшөөрөх аж.

Хөрөнгө оруулагчид дайны улмаас ОХУ-аас хөрөнгөө татаж авахаас сэргийлэхийн тулд Москвагийн бирж өнгөрөгч хоёрдугаар сард хаагдсан билээ. Улмаар гуравдугаар сараас дотооддоо зөвхөн Засгийн газрын бонд арилжиж эхэлсэн боловч бусад оронд өнөөдрийг хүртэл хаалттай хэвээр байсан. Одоо хэдийгээр нээгдэж буй мэт боловч боловч Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан орнуудын хөрөнгө оруулагчдад уг шийдвэр нөлөөлөхгүй.

Биржийн албан мэдэгдэлд “Москвагийн бирж нь бондын зах зээлээ дайсагнасан бус улс орнуудын хөрөнгө оруулагчдад нээж байна. Мөн эцсийн ашиг хүртэгч нь орос хүн эсвэл Оросын хуулийн этгээд байгаа тохиолдолд гадаадын иргэн арилжаа хийхийг зөвшөөрнө" гэжээ. Зөвшөөрөгдсөн орнуудад Хятад, Турк багтах магадлал өндөр байна. Харин өнгөрсөн жилийн Оросын нийт хөрөнгө оруулалтын 90 хувийг бүрдүүлсэн Европын Холбооны гишүүн орнууд, Канад, Японд уг шийдвэр хамаарахгүй.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59