Вьетнам: 1500 км урттай өндөр хурдны төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг сэргээжээ
2022, 8 сарын 16. 0:560

Вьетнам улс 59 тэрбум ам.долларын өртгөөр 1500 километр өндөр хурдны төмөр зам барих төлөвлөгөөгөө эргэн сэргээхээр болжээ.

Орон нутгийн цагаар 15-ны өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, Вьетнамын засгийн газар нийт 1545 километрийн урттай өндөр хурдны төмөр зам барих төлөвлөгөөг баталсан тухайгаа өмнөх өдөр нь зарласан байна. Уг бүтээн байгуулалтын өртөг нь 58.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Вьетнамын Тээврийн яам энэхүү төлөвлөгөөгөө ирэх сард Коммунист намын бодлого тодорхойлох дээд байгууллага болох Улс төрийн товчоонд өргөн барих ёстой аж.

Засгийн газрын энэхүү өндөр хурдны төмөр зам барих төслийн хүрээнд эхний ээлжинд 2032 он хүртэл 24.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 665 километр замыг барихаар төлөвлөж буй юм. Харин уг төсөл бүхэлдээ дуусах хугацааг 2045-2050 он хэмээн харж байгаа аж.

Зүүн өмнөд Азийн үйлдвэрлэлийн төв болох Вьетнам улс хурдацтай хөгжиж буй эдийн засгаа дэмжихийн тулд тээврийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа энэ мэтчилэн улам бүр өргөжүүлэн тэлэх болсон байна. Өндөр хурдны төмөр зам барих төслийн бэлтгэл ажлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлүүлжээ.

Вьетнамын хойд хэсгийн Ханой өртөөнөөс эдийн засгийн төв Хо Ши Мин хотын Ту Тием өртөө хүртэл 1545 километрийн урттай цагт 320 километр хурдлах хүчин чадал бүхий өндөр хурдны төмөр замыг бүтээн байгуулснаар ердөө 5 цаг 17 минутаас 6 цаг 50 минутыг зарцуулах аж.

Вьетнамын төмөр замын төслийн удирдлагын хорооноос 2018 оны эцсээр Зам тээврийн яаманд өргөн барьсан өндөр хурдны төмөр зам барих урьдчилсан техник эдийн засгийн үзүүлэлтийн үр дүнд энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болоод буй нь энэ юм.

Ханой хотоос Хо Ши Мин хот хүртэл зарцуулагдах хугацаа нь орон нутгийн хэдэн өртөөгөөр дайран өнгөрөхөөс хамаарах юм. Энгийн төмөр замаар явахад 24 цаг зарцуулдаг аж.

2018 оны төлөвлөгөөнд уг төслийн бүтээн байгуулалтын зардлын 80 хувийг төрөөс, 20 хувийг хувийн хэвшил хариуцахаар тусгаж өгсөн байдаг.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50