Герман улс хийн хэрэглээгээ 80 хувиар танаж байж ирэх өвлийн эрчим хүчний хямралаас зайлсхийх боломжтой
2022, 8 сарын 16. 4:192

ХБНГУ-ын Үндэсний харилцааны агентлагийн (BNA) зүгээс энэ өвөл эрчим хүчний хэрэглээг хэмнэлтийн горимд шилжүүлж болзошгүйг анхаарууллаа. Учир нь эрчим хүчний хэрэглээг одоогийнхоос тав дахин бууруулахгүй бол хийн ноцтой хомсдолд орно гэж тайлбарласан байна.

Тус агентлагийн гүйцэтгэх захирал Клаус Мюллер орон нутгийн цагаар 14-ний өдөр Financial Times сонинд ярилцлага өгөхдөө, "Хэрэв хийн хэрэглээг одоогийн түвшнээс 20 хувь хүртэл бууруулах зорилтыг хэрэгжүүлэхгүй бол Герман эрчим хүчний ноцтой хямралд орно" гэжээ. Энэхүү агентлаг нь эрчим хүчний нийлүүлэлтийн ослын үед хий түгээх үүрэгтэй Германы эрчим хүчний агентлаг юм.

Германы байгалийн хийн хэрэгцээний 55 хувь нь ОХУ-ын хараат байдалд байгаа юм. ОХУ саяхан “НордСтрим-1” хийн хоолойн нийлүүлэлтийг хүчин чадлынх нь 20 хувь хүртэл бууруулаад байгаа билээ. Мюллерийн хэлснээр, Германы хийн хомсдолыг нөхөхийн тулд ОХУ-аас 10 гигаватт хий нэмэлтээр авах шаардлагатай байгаа гэжээ. “Одоогоор Германы хийн нөөцлүүрийн 75 орчим хувь нь дүүрсэн байгаа ба 100 хувь дүүргэсэн ч ОХУ нийлүүлэлтээ зогсооход хүрвэл дөнгөж хоёр сар хагасын хугацаанд л тэснэ” хэмээн тэрээр анхааруулсан байна.

Тус улсад хийн хангамжийн гурван түвшин байдгаас өнгөрөгч зургадугаар сард хоёрдугаар буюу “онцгой байдал" хэмээх түвшин рүү албан ёсоор шилжүүлсэн болохыг засгийн газрын зүгээс мэдэгдсэн юм. Хэрэв нийлүүлэлт тасралтгүй буурч, уг хийн анхааруулга гуравдугаар түвшинд хүрвэл хийн нормыг хэрэгжүүлж эхлэх аж. Хэрэв байдал ийм дээрээ тулахад хүрвэл аж ахуй нэгжүүдийн хийн хэрэглээг ч мөн танаж, хянахаас аргагүй болно. Энэ нь бүхий л салбарт хүнд тусах нь дамжиггүй юм. "Бид ажлын байр зэргийг тооцоолон хийн нийлүүлэлтийг танах боломжтой аж ахуй нэгжүүдийг сайтар судлан жагсаалт гаргахаар ажиллаж байна" хэмээн Үндэсний харилцааны агентлаг мэдэгдэв. Гэхдээ тус улсын засгийн газрын мэдэгдсэнээр ирэх өвөл хийн хангамжийн тухайд ослын байдал зарласан ч айл өрхүүдийн нийлүүлэлтийг ямар нэгэн байдлаар танах арга хэмжээ авахгүй гэдгээ амласан юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
9
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Tur
202.21.113.242
   /
2022, 8 сарын 16. 10:04

Ene uvul hushin evrop ugaasaa huldun.zugnuud kino hurtel hiigee bizdee ediin zasgiin horgiig orsod bish uursudduu zoriulchihson uls odoo yaaltai bilee

Зочин
192.82.85.162
   /
2022, 8 сарын 16. 7:02

Зөнөг өвгөнд бөлдөгдүүлсэн немц эрийг хашраах хэрэгтэй. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг байхаа

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00